Хотын бохир ус цэвэрлэх байгууламжын DAF систем
Корсика арлын Ажаксио хот нь бохир усны өндөр хэлбэлзэл явагддаг цэвэрлэх байгууламжтай газар юм. Аялал жуулчлалын улирлаар хотын бохир усны хэмжээ үлдсэн жилүүдийнхээс харьцангуй их байдаг. Биологийн цэвэрлэгээ хийх шинэчилсэн загвар бүхий цэвэрлэх байгууламж нь жилийн аль ч улиралд ямар ч хэлбэлзлээр ирэх бохир усыг найдвартай цэвэрлэхээр шийдэгдсэн төсөл юм. Энэхүү биологийн боловсруулалтад MMBR технологи ашигласан.
MMBR технологи нь хуванцар зөөвөрлөгч дээр бактери үржүүлж агааржуулалтыг тогтоон барих, биологийн цэвэрлэгээг үр дүнтэй явуулах арга юм. MMBR нь өөрийн гэсэн онцлог давуу талуудтай:
• Зай талбай бага эзэлнэ
• Хялбар үйл ажиллагаа
• Ачаалалд тэсвэртэй
MMBR биологийн цэвэрлэгээ хийгдсэн ус нь Европын Холбооны стандартыг бүрэн хангасан байдаг.
Био реактороос гарсан усыг дахин цэвэрлэхээр 2 DAF систем суурилуулж өгсөн. Цэвэрлэгдсэн ус нь байгальд шууд хаяж болох стандартыг хангаж байгаа юм. NIJHUIS-аас суурилуулж өгсөн NPF 600 HX загвар нь 50-815м3/ц усыг цэвэрлэх хүчин чадалтай ба 100-350мг/л бохирдолтыг 20мг/л хүртэл цэвэрлэнэ. Зай талбай бага эзлэхээр загварчлагдсан тус төхөөрөмжийн нэг нь 35м3 хэмжээтэй ба их хэмжээний бохир усыг маш бага зай талбайд хурдтай цэвэрлэх боломжтой.