card

Эмнэлгийн бохир ус цэвэрлэх цогц систем

Эмнэлгийн болон эмийн үйлдвэрийн химийн бохирдолтой усанд агуулагдах антибиотикт тэсвэртэй, био задралд ордоггүй био генийн элементүүдийг эх үүсвэр дээр нь цэвэрлэн устгах боломжийг олгодог. Medi Oxi, Micro Oxi  

Нидерландад эмнэлгийн бохир уснаас эмчилгээний үлдэгдлийг илүү ухаалаг аргаар зайлуулах туршилтыг 2019 оны эхэнд эхлүүлсэн бөгөөд Беатрикс эмнэлэгт озон болон хэт ягаан туяаны технологийн тусламжтайгаар бохир усыг илүү үр дүнтэй, зардал багатай  цэвэрлэх шийдлийг 2019 оны 12-р сард  амжилттай хэрэгжүүлсэн. Үүний зорилго нь хүрээлэн буй орчинд нийлүүлэгдэх усны чанарыг сайжруулах явдал юм. Одоогийн байдлаар эмнэлгүүдийн бохир ус бохирын хоолойгоор дамжин бохир ус цэвэрлэх байгууламжид шууд нийлүүлэгддэг бөгөөд гол мөрөнд бүрэн гүйцэд цэвэрлэгдэж амжилгүй цутгагддаг. Nijhuis ухаалаг цэвэрлэгээний аргаар антибиотикт тэсвэртэй, био задралд ордоггүй био генийн элементүүдийг эх үүсвэр дээр нь цэвэрлэн устгах боломжтой. Эмнэлгийн хаягдал усыг ариутгах татуургын төвлөрсөн шугам сүлжээнд нийлүүлэхээс өмнө цэвэрлэдэг. Энэхүү байгууламж нь овор хэмжээ бага эзлэхээс гадна зөөвөрлөх боломжтой.

 

 

 

Үйлдвэрлэлийн салбарууд

Хүсэлт илгээх