Хөргөлтийн усны боловсруулалт
Усны дулаан багтаамжийн шинж чанарыг дулаан солилцооны төхөөрөмжүүд, хөргүүрийн системд өргөн хэрэглэдэг. Үйлдвэрийн эргэлтийн ус хангамжийн системд хөргөх төхөөрөмж нь эргүүлэн ашиглаж буй усыг шаардлагатай температур хүртэл хөргөж байх үүрэгтэй. Том хэмжээний хөргөх цамхагийг ихэвчлэн цахилгаан станц, нефть боловсруулах үйлдвэр, төрөл бүрийн үйлдвэрлэлийн байгууламж бүхий салбарт өргөн ашигладаг.
Хөргөлтийн системийн технологид хэрэглэгдэх ус нь чанарын шаардлагын хувьд олон төрлийн усыг хүлээн зөвшөөрдөг. Эргэлтийн усан хангамж болон хөргөлтийн системд үйлдвэрийн хаягдал усыг ашиглах нь хөргөлтийн цэвэр усыг хэмнэх байгаль орчинд ээлтэй шийдэл юм. Үүнд зориулсан Nijhuis технологи нь хөргөлтийн усны зарцуулалтыг хамгийн бага байлгах үйлдвэрийн болон ахуйн хаягдал бохир усыг цэвэршүүлэн дахин ашиглах боловсруулалт хийдэг. Процесс нь устөрөгчийн хэт исэл, хлорын давхар исэл, озон, цахилгаан задрал, металлын ионжуулалт, хэт ягаан туяаны халдваргүйжүүлэх систем, био ариутгах систем, патентлагдсан байгаль орчинд ээлтэй био органик катализаторын уусмалаас бүрдэнэ.
Хөргөх цамхагийн усыг цэвэршүүлэх нь яагаад чухал вэ?
Цэвэр усыг хэмнэх зорилгоор хөргөлтийн системийн эргэлтийн усыг дахин боловсруулан үйлдвэрийн олон төрлийн салбарт ашиглах боломжтой.
Хөргөлтийн үр ашгийг бууруулж, легионелла бактериас үүдэлтэй үхэлд хүргэж болзошгүй уушгины хатгалгаа болох хортой бичил биетний өсөлтийг хянах, үүсэх бохирдлыг хянахын тулд систем гэмтэх зэврэлтээс хамгаалах нь чухал . Эрсдэлийн аливаа эх үүсвэрийг тодорхойлохын тулд бид легионеллагийн эрсдэлийн үнэлгээг хийдэг бөгөөд нийцлийг хангах үүднээс хэрэгжүүлж, тогтмол хянадаг хяналтын схемийн үндэс болдог.
Легионелла өвчнөөс урьдчилан сэргийлэх хөргөх цамхагийн систем ба усны менежментийн шийдлийн жишээ (Озон + МОНИТОРИНГ)
• Технологийн процессийн усыг дахин ашиглана
• Бохир усыг химийн аргаар ариутгана : E.coli, salmonella, мөөгөнцөр, легионелла
• Хөргөх цамхаг дахь биофильмийг устган, урьдчилан сэргийлнэ
• Эмийн бэлдмэл, пестицид зэрэг хортой бүрэлдэхүүн хэсгүүдийг задална
• Үр ашигтай, 100% аюулгүй
• Нийт өртөг бага
• Химийн бодис нэмж оруулахгүй
• Усны хэрэглээний зардлыг бууруулна
• 200кВт-аас > 500кВт-хүртэл усны системийг хөргөхөд тохиромжтой
• Амралт, олон нийтийн барилга, бүх төрлийн үйлдвэрийн хөргөх усыг ариутгана