card

Мал Аж Ахуй, Газар Тариалан

Nijhuis нь мал аж ахуй, газар тариалангийн зах зээлд бохир ус боловсруулах, эрчим хүч гарган авах, хаягдал усыг ашиг болгон хувиргах технологийг амьдралд хэрэгжүүлсэн олон мянган төслүүдээс олж авсан мэдлэг туршлагаа ашиглан хамгийн орчин үеийн дэвшилтэт мөн эдийн засагт хэмнэлттэй шийдлүүдийг санал болгон ажиллана. Nijhuis Тантай түлхүүр гардуулах нөхцөлөөр хамтран ажиллах ба энэ нь хүрээлэн буй орчинд хөнөөлгүй, экологийн тэнцвэрт байдлыг бүрэн хангасан (бохир ус) цэвэрлэх байгууламж болох юм. 

Бидэнтэй хамтарснаар танд ирэх давуу талуудаас дурдвал:
•    Хаягдал усны нэмэлт татвар хураамж болон цэвэр усны хэрэглээг бууруулж болно
•    Боловсруулсан усыг шууд байгальд цутгаж болно
•    Боловсруулсан усаа газар тариалан, мал аж ахуйд хэрэглэж болно
•    Биогаз болон олон төрлийн бордоо гарган авч хэрэглээндээ ашиглаж болно
•    Химийн бодисын хэрэглээг бууруулж ашигтай ажиллаж болно
•    Мал аж ахуйд хэрэглэх хүнсний нэмэлт бүтээгдэхүүн үйлдвэрлэж болно

 

Бид бохир (хаягдал) ус боловсруулах дараах шийдлүүдийг санал болгож байна:
• Газар тариалангийн хаягдлыг боловсруулах
• Үйлдвэрийн дотоод хэрэгцээнд био-хийг эрчим хүч болгох
• Ялзмаг боловсруулж ашигтай бүтээгдэхүүн гаргах
• Өтөг, бууц боловсруулах
• Малын тэжээл үйлдвэрлэл
• Махны үйлдвэр
• Мал нядалгааны газар
• Ноос, ноолуур угаах боловсруулах
• Арьс, арьсан бүтээгдэхүүн
• Органик фермийн аж ахуй

   Poultry-Meat-Agricultural-Report  

Санал болгох шийдлүүд

Хэрэгжүүлсэн төслүүд

Үйлдвэрлэлийн салбарууд

Хүсэлт илгээх