card

Сервис үйлчилгээ  

Бид хамгийн шилдэг загвар болон инженерийн шийдэл бүхий бохир усны боловсруулалтын бүхий л төрлийн загварыг санал болгож байна.

 

Зөвлөх үйлчилгээ (i-CONSULT): Бид өөрсдийн арвин их туршлага болон хуримтлуулсан мэдлэг дээрээ үндэслэж харилцагч нартаа зөвлөх үйлчилгээг өндөр түвшинд хүргэдэг. Нидерланд улсад байх төв салбар болон Сингапур, ХБНГУ, ОХУ, Их Британи, Польш улсуудад байрлах төвүүд мөн дэлхий даяар байрлах төлөөлөгч нараар дамжуулан энэхүү үнэ цэнэтэй үйлчилгээг харилцагч нартаа шуурхай хүргэж байна.

Үйл ажиллагаа ба Засвар үйлчилгээ (i-MAINTENANCE): Танд өөрийн тоног төхөөрөмжийг үйл ажиллагааны бага зардлаар хамгийн өндөр хүчин чадлаар ажиллуулах, программчлал, засвар үйлчилгээ, сэлбэг хэрэгслээр хангах боломжийг олгож байна.

Хяналт (i-Monitoring): Ашиглалтын зардал болон цагийг хэмнэх 24/7 дэлхийн бүх төслийг хянах үйлчилгээ.

Сургалт, дадлагажуулах хөтөлбөр (i-ACADEMY): Бид туршлагатай дадлагажуулагч нараар дэлхийн өнцөг булан бүрт байх харилцагч нартаа туршлага болон үйл ажиллагааны мэдлэгийг түгээж байна.

Төвлөрсөн бус удирдлага (i-CONTROL): Цахилгаан болон угсралт суурилуулалтын зардлыг төвлөрсөн бус удирдлагын арга ашиглаж угсралтын зардал болон цаг хугацааг хэмнэх боломж.

Түр хэрэглээ, түрээс (MODULUTION): Ашиглалтын олон төрөлд тохирох Plug & Play шийдэлтэй контейнерлэгдсэн байгууламжуудыг түр хугацаагаар, түрээсээр ашиглах боломжтой: улирлын чанартай, нэмэлтээр, цөөн жилээр үргэлжлэх төслийн үеээр түрээслэн ашиглах г.м.

 

Технологийн шийдлүүд

Хүсэлт илгээх