card

Nijhuis i-DOSE систем

i-DOSE ухаалаг халдваргүйжүүлэгч нь бохир усны бодит бохирдлын ачаалалд үндэслэн химийн бодисын хэмжээг зөв тодорхойлох, хянах, тунг тогтооход суурилдаг төхөөрөмж юм. Энэхүү шийдэл нь хэт ягаан туяаны спектрометр, хяналт ба алгоритм, удирдлагын системээс бүрдэнэ.

Үйлдвэрээс гарах хортой бодис болон тэдгээрт агуулагдах нэгдлийг цэвэрлэхийн тулд химийн тунгийн, шахуургын системийг ашигладаг бөгөөд химийн бодис болон эрчим хүчний нэмэлт зардлыг үүсгэдэг.

Тухайлбал: Бохир усыг анхан шатны цэвэршүүлэлтийн хувьд балансын саванд агуулагдах ХХХ-ийн ачаалал үйлдвэрлэлийн цагаар нэмэгдэж, цэвэрлэх явцад буурдаг. Бохир усны химийн тунг ухаалаг систем ашиглан ус цэвэршүүлэх химийн бодисын коагуляци, флокуляци, саармагжуулах зардлыг мэдэгдэхүйц бууруулах боломжтой.

 "i-DOSE" системийг бохир усыг химийн аргаар цэвэршүүлэх, бохирдлын ачааллын хэлбэлзлийг хялбархан шийдвэрлэх хяналтын системийг боловсруулсан. Энэхүү систем бүрэн автомат бөгөөд химийн бодис, агааржуулалт болон эрчим хүчний ашиглалтын хамгийн бага зардлаар бохирдлыг арилгах боломжийг олгодог.

 

i-DOSE_MAY-2018_DIGITAL.pdf 

Санал болгох шийдлүүд

Хүсэлт илгээх