card

 Легионелла бичил биет

Амьсгалын замын халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх

1976 онд AНУ-ын Филадельфи хотод зохион байгуулагдсан American Legion хуралд оролцогчдын дунд “Легионелла” бичил биет анх илэрсэн. Хуралд оролцогчдын дунд гарсан уушгины хатгааны хүнд хэлбэрийг хожим нь “Легионерийн өвчин” гэж нэрлэх болсон бөгөөд Легионерийн өвчнөөр өвдсөн 10 хүн тутмын нэг нь нас бардаг гэсэн судалгаа байдаг байна.
"Легионелла” бичил биет нь уушгины хатгааны хурц хэлбэр болох Легионерийн өвчний үндсэн шалтгаан болдог. “Легионелла” бичил биет нь нуур гол зэрэг цэвэр устай орчинд амьдардаг бөгөөд “Легионелла” бичил биет нь бидний амьдардаг барилга, орон сууцны шүршүүр, крант, ванн, сангийн хоолой болон усан оргилуур, хөргөх цамхаг, халуун усны бойлэр зэрэгт усанд үржиж тархсаны улмаас эрүүл мэндэд маш их хор хөнөөл учруулдаг. Ганц дусал агаарт дэгдэхэд энэ өвчнөөр өвчлөх нөхцөл үүсдэг. Анхны шинж тэмдэгтүүд нь ханиалгах, халуурах, амьсгал дутагдах, толгой өвдөх, булчин өвдөх гэх мэтээр илэрнэ. 45-аас дээш насны болон тамхи татдаг хүмүүс өртөх нь илүү байдаг. Эрт үед нь мэдэх юм бол антибиотик эмчилгээ хийлгээд 3-4 долоо хоногт эдгэрдэг.

 

 

Легионэлла өсөж үржихээс хэрхэн урьдчилан сэргийлэх вэ?
Энэхүү бактери нь устай ямар ч газар өсөж үржих чадвартай. 20°С-аас -45°С буюу маш бага температурт ч амьдрах чадвартай ба өнгөр, зэв болон бусад бактеритай орчинд таатай өсөж үрждэг. Одоо цагт усыг олон янзаар олон төрлийн салбарт хэрэглэж байна. Аль ч хэрэглээний усанд ямар хэмжээний аюул байгааг харьяа орон нутгийн байгууллагууд үнэлсэн байх шаардлагатай. Энэхүү уушгины хатгалгаа үүсгэгч бактерийн талаар үл хөдлөхийн эзэд зайлшгүй мэддэг байх хэрэгтэй.
Эрсдэлийн эх үүсвэрийг тодорхойлох: 
•    Аюулаас урьдчилан сэргийлэх удирдан зохион байгуулах тал дээр бэлэн байх
•    Ус агуулж байгаа бүх хэрэгслийг байнга хянаж байх 
•    Тогтмол шинжилгээ хийж баримтжуулж байх 
•    Эрсдэл үүсэхээс сэргийлсэн байнгын хариуцагчтай байх

Хот болон орон нутгийн эрүүл мэндийн байгууллага нь тогтмол мэдээлэл өгч урьдчилан сэргийлж ажиллах хэрэгтэй.

Би Легионэлла үржихээс сэргийлж өөр илүү зүйл хийж болох уу?
Тийм. NIJHUIS нь танд эрсдэлийг урьдчилан тодорхойлох, түүнээс сэргийлэхэд тусалж чадна. Бид танай ус дамжих хоолой болон агуулах сав, эх үүсвэр зэргийг үзсэнээр бактери үржих боломжтой хэсгүүдийг тодорхойлно. Халдвар болон температур хэмжигч суурилуулан байнгын хяналт тавих болно. Мөн Легионэлла үржих орчин бүрдсэн хэсгээс дээж аван шинжилж бактерийг устгах болно. 
NIJHUIS-ийн нэгэн онцгой бизнесийн төхөөрөмж болох NIJHUIS DEBA нь Легионэлла бактериас урьдчилан сэргийлэх чиглэлээр 30 гаран жилийн туршлагатай. Бидний бактери тестлэх болон устгах, урьдчилан сэргийлэх үйлчилгээ нь аюулгүй орчинг бүрдүүлж, хэрэглэгчийг сэтгэл амар байлгах тал дээр бүрэн дүүрэн хөгжсөн байдаг. 

 

Хэрэглэх салбарууд 
Бидний Легионэлла эрсдэлийн үнэлгээ, урьдчилан сэргийлэх үйлчилгээ нь хаана ч ямар ч нөхцөлд хэрэглэхэд бэлэн. Үүнд:
•    Эмнэлэг болон сувилал 
•    Усан бассейн, амралтын газар болон музей
•    Бүх төрлийн оффис 
•    Спорт төв
•    Бүх төрлийн аж үйлдвэрүүд
•    Эрчим хүчний үйлдвэрүүд 

 

NIJHUIS Легионэлла эрсдлийн үнэлгээ: 
Эрсдэлийн үнэлгээ нь хяналтын схемийн үндэс суурь болох ба аюулыг урьдаас мэдэх боломжоор хангах юм. Газар газрын орчин нөхцөлөөс хамаарч харилцан адилгүй байна. Бидний үзүүлэх үйлчилгээнээс дурдвал:
•    Эрсдэлийн үнэлгээний бүртгэл 
•    Шаардлага хангах биологийн шинжилгээ 
•    Температур хяналт
•    Системийн цэвэрлэгээ болон ариутгал
•    Стандарт хангасан засвар 

Биднийг сонгосноор:
•    Хууль тогтоомжид нийцсэн 
•    Нөхцөл байдлыг шалгах, дүгнэх, зөвөлгөө өгөх өндөр түвшинд бэлтгэгдсэн туршлагатай боловсон хүчин 
•    Эрүүл аюулгүй хяналт
•    NIJHUIS i-Academy хамрагдах боломж 
•    24/7 хяналтын i-Monitoring

 

Хүсэлт илгээх