card

Европын хамгийн том биогаз үйлдвэрлэгч

 

Орил Лидер нь махны чиглэлээр шувуун фермийн үйл ажиллагаа явуулдаг хувьцаат компани юм. Тахиа шувууны мах бэлтгэл гэдэг нь өндөг байхаас эхлээд нас бие гүйцтэл өсгөх, нядалгаа гэх мэт хэрэглэгчийн гар дээр очих хүртэлх бүх үйл явцыг хэлнэ. Уг фермээс гаргадаг махан бүтээгдэхүүн нь Украин улсын дотоодын зах зээлд борлуулагддаг. Анх 1980-1981 оны хооронд үүссэн ба 2001 оноос эхлэн  Миронывський хлыбопродукт (МХП) группын охин компани болон нэгдсэн. Үйлдвэр нь үндсэн 3н бүтэцтэй. МХП-ын үйлдвэрүүд нь фермээс үйлдвэрлэгдэх органик сэргээгдэх эрчим хүчийг ашигладаг. Биогаз боловсруулах үйлдвэрийн үндсэн зорилго нь фермээс гарч буй өтөг бууцыг эрчим хүч,энерги болгон бүх эрчим хүчээ өөрсдөө үйлдвэрлэж хэрэглэх байлаа. 2014 оны сүүлчээр биогаз үйлдвэр нь бүрэн хүчин чадалдаа дөхсөөр байсан ба 2015 онд 100хувийн хүчин чадлаар биогаз үйлдвэрлэж эхлэв. Ингэснээр тахианы аж ахуйн өтөг бууцнаас био хий үйлдвэрлэдэг Европын хамгийн том үйлдвэр болсон юм.

 

 Суурилуулалтын нөхцөл

  • Харилцагч: Орил Лидер тахиан аж ахуй
  • Салбар: Хөдөө аж ахуй мах боловсруулалт
  •  Байршил: Украин улс, Елизаветыка
  • Түүхий эд: өдөрт 900тн өтөг бууц
  • Эрчим хүч: цагт 5Мватт

NIJHUIS

  • Гэрээний төрөл: Түлхүүр гардуулах
  • Нэмэлт үйлчилгээ: Загварчлал, төслийн удирдлага болон инженерчлэл, үйлдвэрлэл хүргэлт, угсралт суурилуулалт
  • Шийдэл: Халаалт болон холих танк, 4н үндсэн 6н туслах агуулах, 3x screw presses (NSP), 3x H2s scrubbers, 5x CHP systems (supplied by MHP)
  • Эхлэх хугацаа: 2012 оны арван хоёрдугаар сар

 

Шийдэл 

2012 онд NIJHUIS нь сонгон шалгаруулалтад ялж гэрээ хийв. Био хийн үйлдвэр нь 2013 оноос цагт 5Мватт цахилгаан үйлдвэрлэж эхлэв, энэ нь 15000 орон сууцны цахилгаан хангах хэмжээний эрчим хүч юм. Тахианы өтөг бууцыг соргумтай хамт холигч танкд хийх ба холигдсоны дараа хаягдал ус лаг тунадас бүгд нийлээд 4 үндсэн вакуум танкд хуваарилагдан орно. Агааргүй орчинд тогтсон хугацаанд байсны дараа туслах 6н танкруу шилжүүлнэ. Био хийн нь маш өндөр H2S агуулах ба энэ нь газаар ажилладаг моторт хэтрэх хэмжээ юм. Тиймээс хүхэргүйжүүлэх цэвэрлэгээний технологийг давхар ашигладаг. Цэвэрлэгдсэн байгалийн хий нь нядалгааны газрын хийн бойлэрт хэрэглэгдэх юм. Мөн зуны халуун цагт хөргөх техникт с хэрэглэж болно. Түүнчлэн ганц био хий үйлдвэрлээд зогсохгүй хатуу, шингэн бордоо гарган авч хэрэглээнд ашиглах юм.

Харилцагчийн давуу тал:

  • Байгалийн хийн иж бүрэн шийдэл
  • Хөдөө аж ахуйн хаягдлыг эрчим хүч болгох (цагт 5мегаватт)
  • Олон төрлөөр боловсруулах
  • Эрчим хүчний хэрэглээгээ дотооддоо шийдэх
  • Байгальд ээлтэй ногоон шийдэл

 Case-Study-Oril-Leader_DIGITAL.pdf 

Санал болгох шийдлүүд

Үйлдвэрлэлийн салбар

Хүсэлт илгээх