Хүнсний тосны хаягдлыг бойлэрт дахин ашиглах
Уг харилцагч нь хүнсний үйлдвэрлэлийн томоохон хэсэг болох хүнсний тос үйлдвэрлэлээр мэргэшсэн ба өөр өөр брэндийн олон нэр төрлийн бүтээгдэхүүн үйлдвэрлэг юм. Наран-цэцгийн тос, үйлдвэрлэлийн өөх тос, майонез, цөцгийн тос, маргарин, чидун жимсний тос, нарийн боовны тос, масло орлуулагч гэх зэрэг хүнсний тосны үйлдвэрлэл явуулдаг. Харилцагч маань 2006 оноос эхлэн шинээр маш том наран-цэцгийн тос үйлдвэрлэх үйлдвэр ашиглалтад оруулав. Хүрээлэн буй орчны дагуу хаягдал ус нь стандарт хангасан байх ёстой байв. ОХУ ын 2008 оны 6 дугаар сарын 23 ны тогтоолоор хаягдал усны стандарт шинэчлэгдсэн ба эргүүлэх ашигладаг байх гэдэг шаардлага мөн хавсралтаар байв.
Nijhuis-тай хамтарч ажиллахаар болсон ба цэвэрлэх байгууламж суурилуулж дууссанаас хойш хэдэн сарын турш заасан стандарттай бохир усыг үйлдвэрээс гаргаж байв. Үнэндээ үйлдвэрээс цэвэрлэгдээд гарч байгаа ус нь голын уснаас ч илүү цэвэр байгааг олж мэдэв. Иймд бойлэрийн усанд дахин ашиглахаар шийдэж урвуу осмосын системийг нэмэлтээр ашиглаж эхлэв. Боловсруулсан усны 85 хувийг хар тэнгист цутгаж 15 хувийг урвуу осмосын гүн цэвэрлэгээ хийн дахин ашиглаж байв.