Хөргөлтийн усны тогтвортой ариутгал
Радбауд их сургуулийн эрүүл мэндийн төв
Тус төв нь “Эрүүл мэндийн төлөө чухал нөлөө үзүүлнэ” гэдэг зорилт тавин эрүүл мэндийн асаргаа сувилгаа, боловсрол олгох тал дээр тэргүүлэгч төв юм. Тогтвортой байж эрүүл мэндийн үйлчилгээ сайжруулах, эмчилгээний шинэ арга замуудыг судлах, илүү хүнд хүртээмжтэй нийгмийг бий болгохоор шаргуу ажиллаж байна. Олон төрлийн бактери, тэр дундаас Легонеллаас урьдчилан сэргийлэх талаар эрчимтэй судалж байна. Тэглээ гээд аюултай химийн бодис хэрэглэж ариутгал халдваргүйжүүлэлт хийх нь тийм ч шалгарсан арга биш юм. Харилцагч маань одоо хөргөх цамхгийн усаа озон ашиглаж ариутгаж эхлээд байна. Өндөр үр дүнтэй эрчим хүч зарцуулалт маш бага уг шийдлийг NIJHUIS санал болгосон юм.
Суурилуулалт
- Харилцагч: Радбауд их сургуулийн эрүүл мэндийн төв
- Салбар: Эмнэлэг
- Байршил: Нидерланд улс, Наймэгн
- Гэрээний төрөл: Загварчлал болон угсралт, i-Monitoring үйлчилгээ
- Нэмэлт үйлчилгээ: Төслийн удирдлага болон инженерчлэл, үйлдвэрлэл хүргэлт, угсралт суурилуулалт, сургалт
- Шийдэл: Озон цэвэршүүлэлт, хүчилтөрөгч хураагч, элсэн шүүр
- Ухаалаг үйлчилгээ: i-Maintenance i-Monitoring
- Суурилуулалт: 2004 анхны угсралт суурилуулалт
- Нэмэлт засвар үйлчилгээ: 2016
Шийдэл
Хөргөх цамхгийн ус нь эмнэлгийн эрчим хүч, хэрэглээний ус барилга угсралттай нягт холбоотой. Эрүүл мэндийн төв нь тогтвортой бизнес болон тойрог эдийн засагтай холбоотой ажиллах зарчмыг баримталдаг. Озон ариутгагч ашигласнаар усны зарцуулалт болон химийн бодисын хэрэглээ байхгүй болох ба тэр хэмжээгээр тойрог эдийн засагт чухал ач холбогдол үзүүлэх юм. Хортой химийн бодис тээвэрлэх, хадгалах гэх зэрэг өндөр зардлууд байхгүй болсон. Хаягдал усанд химийн бодисын хольц бүрэн байхгүй болсон тул хаягдал усны төлбөр хэмнэгдэж байна.
NIJHUIS озон суурилуулалт
Хөргөлтийн ус нь MRI болон компьютер томографт ашиглагдсан халуун агаарыг хөргөж эргэлтэд оруулдаг. 8 ширхэг Озоны төхөөрөмж суурилуулалт нь нийт 1км2 талбайг эзэлнэ. Өвөл гадаа агаарын хэм сэрүүн нөхцөлд хөргөлтийн системийн зарим хэсгийг унтрааж болох юм. Зуны улирал бүрэн хүчин чадлаар ажиллахад ямар ч асуудал үүсэхгүй. NIJHUIS i-Consult үйлчилгээ нь харилцагчийн бусад нэмэлт шаардлагуудыг судлан үзэж тохирох шийдлүүдээр байнга хамтарч ажилладаг. Хөргөх систем нь i-Monitoring үйлчилгээний хүрээнд байнгын хяналтад байдаг ба сар бүр заагдсан цэгүүдээс дээж авч болзошгүй эрсдэлүүдээс урьдчилан сэргийлдэг.
Харилцагчийн давуу талууд
- Химийн бодис хэрэглэхгүйгээр хөргөлтийн ус ариутгал
- Хэрэглээнд тааруулсан бүтээсэн озон төхөөрөмж
- Хөргөлтийн усны бүрэн удирдлага, i-Monitoring
- Озон нь ухаалгаар дозлогдно
- Усанд хэмнэлттэй, хаягдал гарахгүй
- Бүх төрлийн легонэлла болон аюулт бактерүүдээс урьдчилан сэргийлнэ