Газар тариалангийн хаягдлаас эрчим хүч
Rzeczyca био цахилгаан станц
Уг байгууламж нь дотоодын газар тариалангийн хаягдлыг био хий болгон боловсруулж байна эрчим хуч түгээж байна. Газар тариалан эрхлэгчид өөрсдийн талбайн хаягдлыг тус үйлдвэрт нийлүүлдэг байна. Энэхүү үйлдвэрийн гол зорилго нь тариалан эрхлэгчдийн хогийг боловсруулж эрчим хүч үйлдвэрлэн эргүүлээд цахилгаан түгээх юм. Гэрээний дагуу NIJHUIS ямар нэг алдаа дутагдал үйлдвэрийн осолгүйгээр ажлаа цаг хугацаанд нь хийж гүйцэтгэсэн юм.
Суурилуулалт
- Харилцагч: Bioelektrownia Rzeczyca Sp. z o.o
- Салбар: газар тариалангийн хог боловсруулах, био эрчим хүч үйлдвэрлэх
- Байршил: Польш улс, Рэзизца хот
- Түүхий эд: ойролцоогоор өдөрт 105тн үүний 45тн эрдэнэ шишийн хаягдал, 60тн хүнсний ногооны хаягдал
- Эрчим хүч: 1мв
Nijhuis гүйцэтгэл
- Гэрээний төрөл: Түлхүүр гардуулах
- Нэмэлт үйлчилгээ: Загварчлал, төслийн менежмент болон инженерчлэл, үйлдвэрлэл, угсралт, хүргэлт, ашиглалтад оруулах
- Шийдэл: үндсэн исэлдүүлэгч, туслах исэлдүүлэгч, лаг усгүйжүүлэлт, 0,5мв CHP x 2
- Ажиллаж эхлэх: 2016 тавдугаар сар
Шийдэл
Уг үйлдвэр нь Төв Европт газар тариалангийн хог хаягдал боловсруулж үүгээрээ цахилгаан түгээдэг хамгийн анхны үйлдвэр болов. Эрдэнэ шишийн хальс, хаягдал, хүнсний ногооны хог гэх зэрэг тариалангийн талбайгаас гарч байгаа бүхий л хаягдал нь AECOMIX-TAURUS исэлдүүлэгчид боловсруулагдах юм. Уг агааргүй исэлдүүлэгч нь 22метрийн диаметртэй, 8 метрийн өндөртэй. Агааргүй орчинд исэлдлээс гарах дулааныг 1мв-ын цахилгаан болгон хувиргах юм. Исэлдлээс үлдсэн лаг нь лаг боловсруулж хатаах төхөөрөмжөөр дажин тоос болох ба уг тоосыг боловсруулалтын явцад гарсан био-хийн хамт шатаах юм. Байгаль орчинд ямар ч бохирдолгүй био цахилгаан станц болж байгаа юм.
Харилцагчийн давуу тал
- Газар тариалангийн хаягдлаас эрчим хүч үйлдвэрлэл
- Цахилгаан түгээх
- Ухаалаг удирдлагын систем
- Боловсруулалтаас мөн бордоо гарган ашиг орлого нэмэгдүүлэх
- Автоматжуулсан шийдэл