Сүү сүүн бүтээгдэхүүн үйлдвэрлэлд ариутгасан ус
Сүү сүүн бүтээгдэхүүн үйлдвэрлэгчид нь ууршуулсан ус буюу “конденсат” хэрэгдэг ба үүнийгээ ердийн бохир устай адил цэвэрлэх шаардлагатай байдаг. Түүнчлэн орчны нөлөөнд энэхүү урсгал нь шаардлагагүй зардлыг бий болгож байгаа, учир нь цэвэр усны хэрэглээ болон хаягдал усны зардал нь ижил байгаа юм. Гэсэн хэдий ч энэхүү урсгалыг эх үүсвэр дээр нь цэвэрлэж, нөхөн сэргээн дахин ашиглаж байна. Үүний үр дүнд эко тогтвортой шийдлийг бий болгож их хэмжээний усыг хэмнэж байгаа ба ус ашиглах, хаях зардлыг бууруулж байна.
Конденсаттай усыг ариутгаснаар эх үүсвэр дээр дахин ашиглаж болно. Сүү, сүүн бүтээгдэхүүн үйлдвэрлэлийн салбарт ашиглагддаг ус нь хүчил шүлт ихтэй байдаг ба уламжлалт химийн ариутгал болох хлорийн ариутгал нь хэрэглэхэд тохиромжгүй юм. Өөр хувилбар болох хлорын диоксид ашиглан ариутгал хийлээ ч өндөр зарцуулалттай ба түвэгтэй процессийг үүсгэдэг. Түүнчлэн химийн бодисын хэрэглээ нь хүнсний аюулгүй байдалтай шууд холбоотой байдаг. Химийн бодисгүй ариутгалын арга нь ашиглалтын зардлыг бууруулдаг.
Ухаалаг шийдэл болох Озоны ариутгал:
Озоны ариутгал нь химийн бодис хэрэглэхгүйгээр усыг бүрэн ариутгахаас гадна нян бактери үржихээс урьдчилан сэргийлнэ. Химийн бодисгүй NIJHUIS озон шийдлийн давуу талууд:
· Ямар ч бактергүй баталгаатай ариутгасан ус
· Химийн бодисын үлдэгдэлгүй
· Химийн бодисоос үүсэх аюул байхгүй
· Тогтвортой, байгаль орчинд ээлтэй
· Хүчил шүлтийн түвшин ямар байхаас хамаарч ажиллахгүй
· Зах зээл дээр байгаа хамгийн ашигтай озон систем