card

Тунгалагшуулах, халдваргүйжүүлэх дахин ашиглах

Үйлдвэрийн бохир усны цэвэрлэх байгууламжид цэвэрлэгдсэн усыг техникийн зориулалтаар дахин ашиглах болон усан санд хаяхад бохир усны бохирдолтын үзүүлэлтээс хамааруулан гүн цэвэрлэгээ болон халдваргүйжүүлэлт хийнэ. Бохир усан дахь органик бодис, нян вирусийг халдваргүйжүүлэх бодисоор болон шүүх болон физикийн бусад аргуудаар устгахыг хэлнэ. Унд ахуйн, үйлдвэрийн технологийн усны стандарт чанарыг сайжруулах зорилгоор цэвэрлэгээний төгсгөлийн үе шатанд буюу физик-хими, биологийн цэвэрлэгээний дараа ашиглана.

Элсэн шүүлтүүр CSF:  Усанд агуулагдах нүдэнд үл үзэгдэх бодис булингар үүсгэгч бичил биетүүд болон механик хольцуудыг шүүнэ.

Шүүлтүүр CarboPure CP: Уламжлалт идэвхжүүлсэн нүүрстөрөгчийн шүүлтүүрийг, агаар шингээх хүчилтөрөгчийн технологитой хослуулсан бөгөөд органик материалыг задлахад ашигладаг.

Шүүлтүүр 1-STEP®: Харьцангуй өндөр хурдтай шинэлэг авсаархан идэвхжүүлсэн нүүрстөрөгчийн шүүлтүүр юм. Шүүгдсэн органик бодис, нян вирусийг  зайлуулахаас гадна химийн хүнд металлыг зайлуулах нүүрстөрөгчийн сонгомол эх үүсвэрийг ашиглан органик микро бохирдуулагчийг идэвхжүүлсэн нүүрсэнд шингээх замаар зайлуулна.

Мембраны систем: Мембран шүүлтүүр нь зөвхөн усны молекул нэвтрүүлдэг тул маш нарийн шүүдэг бөгөөд усанд агуулагдах хольцоос хамааруулан дараах төрлүүдээс сонгоно: Микро фильтр MF / Ультра фильтр UF /  Нано фильтр NF / Урвуу Осмос RO.

Хэт ягаан туяагаар халдваргүйжүүлэх NUV: Усыг химийн ямар нэгэн бодисын оролцоогүйгээр зөвхөн хэт ягаан туяагаар шарах цэвэр физикийн үйл явц бөгөөд ДНК-д шууд үйлчлэн химийн халдваргүйжүүлэлтэд тэсвэртэй шимэгчдийг арилгах боломжтой. 

Озоноор халдваргүйжүүлэх: Химийн бодис, ариутгалын бодисын хор нөлөөг арилгахын тулд озоны технологи нь хүчтэй исэлдүүлэх чадвартай бөгөөд хлороос 15-20 дахин түргэн үйлчилдэг. NOS Q болон NOS XL цуврал озоны үүсгүүрүүд нь аюулгүй, найдвартай ажиллагаатай, эрчим хүчний хэмнэлттэй шийдлүүд юм. 

Санал болгох шийдлүүд

Хүсэлт илгээх