card

Үйлдвэрийн хэрэглээний усны боловсруулалт

Үйлдвэрийн технологийн процессд ашиглаж буй усыг түүхий эд, уусмал, шингээгч болон тээвэрлэгч, дулаан дамжуулагч зэрэг олон зориулалтаар хэрэглэдэг. Тиймээс усны стандарт тавигдах шаардлага нь хэрэглэх зориулалтаасаа шалтгаалан янз бүр байдаг. Эдгээрийг дараах төрөлд ангилдаг:

  • Чанарын хувьд технологийн шаардлага тавигддаггүй ус
  • Голын усны чанартай адил хэмжээнд цэвэрлэгдсэн гүйцэд боловсруулалт хийлгүй зөвхөн техникийн хэрэгцээнд ашиглах ус 
  • Ундны усны түвшинд цэвэрлэгдсэн ус 
  • Гүн цэвэрлэгдсэн ус  

Үйлдвэрийн усан хангамжийн эргэлтийн систем болон хөргөлтийн системд голын усны оронд биологийн цэвэрлэгээний дараах гүн цэвэрлэгээ хийгдсэн усыг ашигладаг бол уулын баяжуулах үйлдвэр болон металл боловсруулах үйлдвэрүүдэд зөвхөн биологийн цэвэрлэгээ хийсэн усыг ашиглаж болдог.

Хотын болон үйлдвэрийн бохир усыг үйлдвэрийн төрөл бүрийн салбарт янз бүрийн зориулалтаар дахин ашиглах боломжтой. Ингэхдээ ямар нэгэн цэвэрлэгээ хийлгүй ашиглах, зөвхөн механик цэвэрлэгээ хийх, биологийн бүрэн цэвэрлэгээ хийсний дараа дахин ашиглах зэргээр хэрэглэнэ.

  • Бохир усыг үйлдвэр цехүүдийн эргэлтийн ус хангамжийн системд шууд ашиглах
  • Нэг үйлдвэрийн цэвэрлэгдсэн бохир усыг өөр үйлдвэр цехийн техникийн хангамжид ашиглах 
  • Хотын цэвэрлэгдэж халдваргүйжүүлсэн бохир усыг үйлдвэр цехийн техникийн хэрэгцээнд ашиглах зэрэг түгээмэл аргууд хэрэглэгддэг.

 

Үйлдвэрлэлийн салбарууд

Хүсэлт илгээх