card

Арьс шир, үслэг эдлэл боловсруулах үйлдвэр

Арьс шир боловсруулах үйлдвэр болон бохир ус цэвэрлэх байгууламжийн орчинд гарч болох томоохон эрсдэлийн нэг бол хүхэрт устөрөгч хийтэй (H2S) харьцах юм. Энэхүү хий нь агаараас хүнд бөгөөд нүдэнд үл үзэгдэх, өнгөгүй бөгөөд багахан агууламжтай үедээ ч хүчтэй, таагүй үнэр ихээр ялгаруулдаг. Иймд зохих шаардлага стандартад нийцүүлэн үйлдвэрийн бохир ус цэвэрлэх байгууламжийг ашигласнаар түүний ойр орчимд ихэвчлэн хүчтэй, хурц, таагүй үнэр хорт бохирдлоос салах боломжтой.

Арьс шир боловсруулах, ноос ноолуур угаах чиглэлээр үйл ажиллагаа явуулж байгаа хэрэглэгчид нь технологийн хэрэгцээнээс гарч байгаа бохир усны гаргалгааны хэсэгт урьдчилсан цэвэрлэгээний дараах тоног төхөөрөмжүүдийг зайлшгүй суурилуулсан байна:

  • Механик болон автомат ажиллагаатай нарийн сараалжийг үйлдвэрийн хүчин чадлаас нь хамааруулан сонгож суурилуулах
  • Үйлдвэрүүд нь гаргаж буй бохир усны хэмжээ, бохирдлын түвшингээс хамааруулан химийн тунадасжуулалт хийх камер бүхий тунгаагуур 
  • Химийн тунадасжуулалтанд шаардагдах бодисыг өөрийн бохир усанд хийж туршсаны дараа цэвэрлэгээнд хэрэглэх
  • Үйлдвэрүүд нь өөрийн хүчин чадлаас хамааруулан лаг усгүйжүүлэх төхөөрөмжүүдээс сонгож суурилуулах
  • Тоног төхөөрөмжид тогтсон хог хаягдал, өөх тос, лагийг тогтмол цэвэрлэж, халдваргүйжүүлэх шаардлагтай байдаг.

​​​

Үйлдвэрлэлийн салбарууд

Хүсэлт илгээх