card

Сингапур улсын баруун Марин цэвэршүүлэх байгууламж

Зүүн Марина цэвэршүүлэх байгууламжийн барилгын ажил 2017 оны 6 дугаар сард эхлэв. Энэ нь анхны хоёр горимтой цэвэршүүлэх байгууламж юм. Улирлын нөхцөлөөс хамаарч Марина цөөрөм болон далайн усыг цэвэршүүлэхээр загварчлагдсан ба үүнийг хоёр горимтой гэж байгаа юм. Одоогоор цөөрмөөс ус татан цэвэршүүлж байгаа ба энэ хооронд далайн усыг Сингспринг болон Туаспрингийн цэвэршүүлэх байгууламжид цэвэрлэж байгаа. NIJHUIS нь далайн ус цэвэршүүлэх хүчин чадал бүхий конкрит i-DAF загварыг санал болгов. Энэхүү байгууламж нь умбуур болон хөвүүрийн танк, агаар исэлдүүлэгч, лаг хусагч гэх зэрэг цэвэрлэгээний аргуудыг ашигласан.

Суурилуулалт

  • Салбар: Ундны ус/ цэвэршүүлэлт
  • Байршил: Сингапур улс, Зүүн Марина
  • Гэрээний төрөл: Загварчлал болон барилга угсралт
  • Нэмэлт үйлчилгээ: Загварчлал, төслийн удирдлага болон инженерчлэл, үйлдвэрлэл хүргэлт, угсралт суурилуулалт
  • Шийдэл: 8н тунгаагуур болон  Flocculation Flotation систем
  • Ашиглалтад орох: 2020 он

Шийдэл

Сингапур улсын хувьд энэ байгууламж нь цоо шинэ зүйл байлаа, магадгүй дэлхийд ч шинэ байх, учир нь хос горимтой гэдгээрээ онцгойрч байгаа юм. Хотын төвийн цөөрөм болон далайн ус хүлээн авч цэвэршүүлэлт хийхээр загварчлагдав. Уг цэвэршүүлэх байгууламж нь өндөр хүчин чадал бүхий i-DAF мөн гүн цэвэршүүлэх технологи нэмээд урвуу осмос ашиглаж байгаа юм. NIJHUIS загварчлан зохион бүтээсэн уг байгууламж нь өдөрт 308000 м3 ус цэвэршүүлэх хүчин чадалтай ба тасралтгүй ажиллах бүрэн боломжтой хийгджээ. Өндөр хүчин чадал бүхий i-DAF системийн нэг нь л гэхэд цагт 1945м3 далайн ус цэвэршүүлэх хүчин чадалтай.

Оновчтой үйл ажиллагаа  

Уг цэвэршүүлэх байгууламжийг төгс болгож байгаа зүйл бол химийн бодисыг ухаалгаар дозлох i-DOSE юм. Тасралтгүй ажиллах уг систем нь ухаалгаар химийн бодисын хэмжээг мэдрэгчийн тусламжтай тодорхойлж автоматаар химийн бодис дозлох ба энэ нь цэвэршүүлэх явцыг найдвартай үргэлжлүүлэх юм.

 Case-Study-Singapore_DIGITAL.pdf 

Санал болгох

Үйлдвэрлэлийн салбар

Хүсэлт илгээх