card

Ууссан агаарын флотацийн систем

Ууссан агаарын флотацийн тоног төхөөрөмж  i-DAF (Dissolved Air Flotation)

Уг төхөөрөмжийг гадаргуугын идэвхит бодис, нефть, нефтийн бүтээгдэхүүн, өөх тос, хөвөн материал, фосфат, зэрэг бохирдолтой үйлдвэрийн бохир ус цэвэрлэхэд ашигладаг. Үйлдвэрийн бохир  усны урсгалын хэлбэлзэл, хэрэглэгчийн эрэлт хэрэгцээг харгалзан үзэж Nijhuis Saur Industries нь ууссан агаарын флотацийн систем буюу i-DAF тоног төхөөрөмжийг зохион бүтээжээ.

Бохир ус цэвэрлэх байгууламжид зориулж DAF системийг санал болгохдоо тухайн үйлдвэрт тусгайлан зориулан хэрэглээний ноу-хау, туршлагийг үндэслэн чанар гүйцэтгэлийн баталгаа, найдвартай тоног төхөөрөмжийг ханган нийлүүлдэг. Үүний үр дүнд Nijhuis нь дэлхийн өнцөг булан бүрт 3000 гаруй ууссан агаарын флотацийн системийг угсарч суурилуулсан. Үүнд хүнс, ус ундааны үйлдвэрлэл, сүү сүүн бүтээгдэхүүн, мах махан бүтээгдэхүүний үйлдвэрлэл, хөдөө аж ахуй, газрын тос, байгалийн хий, хотын бохир ус цэвэрлэх байгууламж зэрэгт хэрэглэж болно.

Nijhuis i-DAF нь ашиглалтын зардлыг (цахилгаан, хими, лаг г.м.) хамгийн бага түвшинд байлгахын тулд цэвэрлэгэний түвшинд нөлөөлөхгүй ухаалаг дизайн бүхий сүүлийн үеийн шинэчлэлийг багтаасан болно.

Ууссан агаарын флотацийн тоног төхөөрөмж  Nijhuis -NOF (Open Flotation Unit)        Патентлагдсан i-AERATION системийг багтаасан загвар

Бохир ус цэвэрлэх зориулалттай шувууны үйлдвэрт DAF системийг суурилуулсан байдал

 

Ууссан агаарын флотаци гэж юу вэ, хэрхэн ажилладаг вэ?

Ууссан агаарын флотаци нь физик-химийн процесст суурилдаг бөгөөд энэхүү арга нь бохир усанд агаарт механикаар үйлчилж агаарын урсгалын хуйлрах хөдөлгөөн үүсгэн улмаар тусгай хийн бөмбөлгүүд болгон гадаргуу дээр хөвөхөд хүргэдэг. Хөвөгч лагийн давхаргыг дараа нь хусах механизмаар автоматаар тасралтгүй арилгадаг. Бохир уснаас гадаргуугын идэвхит бодис, нефть, нефтийн бүтээгдэхүүн, өөх тос, хөвөн материал, фосфат, COD, BOD их хэсгийг зайлуулах болно.

Цэвэрлэгээний шаардлагаас хамааран ууссан агаарын флотацийн нэгжийг Nijhuis Plate Pack технологиор тоноглож болох бөгөөд энэ нь тусгаарлах талбайг нэмэгдүүлж, хамгийн жижиг бохирдлыг хүртэл бохир уснаас зайлуулах боломжийг олгодог. Өөр нэг хувилбар бол хавтангийн технологийг хасах Nijhuis Open Flotation Unit технологийг сонгох явдал юм.

Nijhuis нь патентлагдсан агааржуулалтын системийг тасралтгүй сайжруулж байгаа тул Nijhuis i-AERATION систем болон DAF системд суурилуулсан лаг өтгөрүүлэх хусах систем нь хуурай хатуу бодисын агууламж өндөртэй DAF флотацийн лагийг бий болгож улмаар лаг тээвэрлэх зардлыг бууруулна.

Nijhuis патентлагдсан i-AERATION системээр TSS, FOG ба BOD-ийг ялган авах хамгийн их үр ашиг, эрчим хүчний зарцуулалтыг бууруулна.

Nijhuis DAF төхөөрөмжийг угсармал тоног төхөөрөмжөөр нийлүүлдэг тул угсралтын хугацааг багасгана. Нэмж дурдахад авсаархан DAF төхөөрөмжүүдийг контейнер эсвэл хайрцгалсан төмөр карказ дээр суулгаж болно.

Nijhuis ухаалаг хяналтын төхөөрөмж, лаг хусах систем ашиглан үйл ажиллагааны уян хатан байдал, лагийг багасгах давуу талтай.

Nijhuis Plate Pack технологи ашиглан овор хэмжээг багасгана.

Сүү, сүүн бүтээгдэхүүний бохир ус цэвэрлэх систем (зураг 1)                                                    Хүнсний боловсруулалтын бохир усыг цэвэрлэх DAF систем (зураг 2)

Nijhuis Industries-ийн ууссан агаарын флотацийн систем:

 

Ууссан агаарын флотацийг яагаад хэрэглэх шаардлагатай вэ?

Ууссан агаарын флотацийн систем нь үйлдвэрийн бохир усыг цэвэршүүлэхэд маш үр дүнтэй болох нь батлагдсан бөгөөд олон төрлийн хэрэглээнд ашиглаж ирсэн. Түгээгдсэн хатуу бодис, коллоид тоосонцор, бодисыг хамгийн их хэмжээгээр зайлуулахын тулд DAF-ийн өмнө тунадасжуулагч бодисыг дозлож болно. Энэ нь бохирдсон усыг DAF төхөөрөмжид нэвтрэхээс өмнө химийн аргаар урьдчилан цэвэрлэж, зайлуулах дээд түвшинг хангаж өгдөг (TSS ба FOG 95% -иас дээш байвал нийтлэг байдаг). DAF системийг зэвэрдэггүй гангаар эсвэл бохир усны хэмжээнээс хамааруулан бетон хийцэд үйлдвэрлэх боломжтой.

Ууссан агаарын флотаци хамгийн түгээмэл хэрэглээнд дараах зүйлс орно:

  • Үйлдвэрийн бохир уснаас TSS ба FOG арилгах, урьдчилсан цэвэрлэгээ
  • Өөх тосны нөөцийг нөхөн сэргээх
  • Ундны усны хэрэглээний хатуу бодисыг зайлуулах 
  • Бохир усны идэвхжүүлсэн буюу агааргүй лагийн флотацийн биологийн цэвэрлэгээ
  • Бохир усыг фосфор, шим тэжээлээс ялгах гуравдагч цэвэрлэгээ
  • Давсгүйжүүлэх системийн урьдчилсан боловсруулалт

 

Санал болгох шийдлүүд

Хүсэлт илгээх