card

Романиа улсын хамгийн дэвшилтэт цэвэрлэх байгууламж

Газар тариалан хөдөө аж ахуйн бордоо үйлдвэрлэлээр Романиа улсын тэргүүлэгч 50 жилийн түүхтэй Азомурэс үйлдвэр NIJHUIS-ыг сонгов. Бордоо үйлдвэрлэх олон шатлалтай үйлдвэрийн шавыг анх 1962 онд тавьж байв. 2012 оноос Азомурэс нь газар тариалан хөдөө аж ахуйн салбартаа дэлхийд тэргүүлэгч 300 жилийн түүхтэй Амеропа группд нэгдэн оров. Энэ цагаас эхлэн Азомурэс нь “НОГООН” компани болохоор зорилт тавин ажиллаж эхэллээ. Энэ ажлын хүрээнд биологийн боловсруулалттай цэвэрлэх байгууламж барихаар шийдэв, энэ цэвэрлэх байгууламжаас гарах боловсруулсан ус нь Тиргу Мурэ голд шууд цутгах боломжтой юм. Төслийн хүрээнд хамгийн орчин үеийн загвар шийдэл бүхий цэвэрлэх байгууламж барихаар төлөвлөв. Энэхүү бүтээн байгуулалт нь маш шинэлэг байсан бөгөөд Романиа улсад урьд өмнө нь байгаагүй юм. Түүнчлэн тус улсад хүрээлэн буй орчин болон бүтээгдэхүүн үйлдвэрлэлд шинэ салхи оруулсан юм.

Суурилуулалт

  • Харилцагч: Азомурэс
  • Салбар: Эрдэст бордоо үйлдвэрлэл
  • Байршил: Романиа улс, Тиргу Мурэс хот
  • Урсгалын хэмжээ: өдөрт 22500м3

NIJHUIS гүйцэтгэл

  • Гэрээний төрөл: Түлхүүр гардуулах нөхцөл
  • Нэмэлт үйлчилгээ: Загварчлал, төслийн менежмент болон инженерчлэл, үйлдвэрлэл, угсралт, хүргэлт, ашиглалтад оруулах, 3н сарын сургалт
  • Шийдэл: Шахуургын станц, цэвэрлэх байгууламж хүртэл 4,5км шугам хоолой,  денетрификаци, нитрификаци хийх танк болон цэвэршүүлэх систем
  • Ухаалаг үйлчилгээ: Засвар үйлчилгээ болон хяналт
  • Ажиллаж эхлэх хугацаа: 2016 оны 3 сар
     

 

Шийдэл  

Төслийг эхлүүлэхийн өмнө Азомурэст тохирох хамгийн сайн тохирох шийдлийг судалж байж эхлэв. Уг судалгааг энэ чиглэлдээ арвин туршлагатай Witteveen+Bos хийсэн ба харилцагчийн хүсэл сонирхолд нийцсэн, асуудлыг нь бодитоор шийддэг гэтдэгээрээ алдартай байгууллага юм. Маш олон судалгаа шинжилгээний үндсэн дээр хамгийн тохиромжтой, туршлага чадвартай гэдэг үндэслэлээр NIJHUIS сонгогдов. 2014 оны долдугаар сард түлхүүр гардуулах нөхцөлтэй маш том цэвэрлэх байгууламж барьж байгуулах гэрээ хийгдэв. Уг төсөл нь өндөр хүчин чадалтай, зай талбай бага эзлэх, байгаль орчинд ээлтэй байх ба NIJHUIS-ын мэдлэг, хүч чадлыг дахин нэг удаа сорьсон төсөл байлаа.
NIJHUIS нь Азомурэсээс цэвэрлэх байгууламж хүртэл 4,5км шугам хоолойг татсан ба эндээс ирж байгаа усыг 2 парлэль бүхий денетрификаци явуулах танкт хүлээн авч биологийн боловсруулалт хийгдэх юм. 2015 оны арван нэгдүгээр сард лаг хүлээн авах боловсруулах хэсэг ашиглалтад орж бактери үржүүлэх биологийн цэвэрлэгээ хийгдэж эхлэв. 2016 оны нэг сард үнэ цэн бүхий цэвэрлэх байгууламж амжилттай ашиглалтад оруулж хүлээлгэн өгөв.

 Case-Study-Azomures_DIGITAL.pdf 

Cанал болгох

Үйлдвэрлэлийн салбар

Хүсэлт илгээх