Nijhuis нь дэлхийн 130 гаруй орны үйлчлүүлэгчдэд үйлчилдэг, усны тогтвортой ашиглалт, нөөцийг нөхөн сэргээх технологийг үйлдвэрлэх, зардлын төвийг ашгийн төв болгон хувиргах, хүрээлэн буй орчинд үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах, замаар урсгал зардлыг бууруулахад тусалдаг. Технологийн шийдлүүдийг орчин үеийн технологид суурилан олон улсын инженер судалгааны багууд та бүхний өмнө тулгарч буй аливаа бэрхшээлийг даван туулах хамгийн оновчтой, хэмнэлттэй шийдлийг боловсруулахаар хүлээж байна.
Бид дараах бүтээгдэхүүн үйлдвэрлэгчидтэй хамтран ажиллахад бэлэн:
Шар айраг, архи, дарс үйлдвэрлэгчид
Ундаа усны үйлдвэрлэгчид
Сүү сүүн бүтээгдэхүүн үйлдвэрлэгчид
Хүнсний тос, бусад үйлдвэрлэгчид
Хоол хүнс, ус ундаа, сүүн бүтээгдэхүүн
Хоол хүнс, ус ундаа, сүүн бүтээгдэхүүн
Nijhuis нь дэлхийн 130 гаруй орны үйлчлүүлэгчдэд үйлчилдэг, усны тогтвортой ашиглалт, нөөцийг нөхөн сэргээх технологийг үйлдвэрлэх, зардлын төвийг ашгийн төв болгон хувиргах, хүрээлэн буй орчинд үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах, замаар урсгал зардлыг бууруулахад тусалдаг. Технологийн шийдлүүдийг орчин үеийн технологид суурилан олон улсын инженер судалгааны багууд та бүхний өмнө тулгарч буй аливаа бэрхшээлийг даван туулах хамгийн оновчтой, хэмнэлттэй шийдлийг боловсруулахаар хүлээж байна.
Бид дараах бүтээгдэхүүн үйлдвэрлэгчидтэй хамтран ажиллахад бэлэн:
- Шар айраг, архи, дарс үйлдвэрлэгчид
- Ундаа усны үйлдвэрлэгчид
- Сүү сүүн бүтээгдэхүүн үйлдвэрлэгчид
- Хүнсний тос, бусад үйлдвэрлэгчид
Nijhuis нь шингэн хүнсний үйлдвэрүүдийн технологийн усыг стандарт шаардлагад нийцүүлэн цэвэрлэх, үйлдвэрээс гарах хаягдал бохир усыг боловсруулж цэвэрлэгдсэн усыг дахин ашиглах, мөн цэвэрлэгээний явцад бохир уснаас ялгарах лаг тунадас хаягдлаас эрчим хүч /био хий, газ/ ялган авч бордоо болгох боломжит шийдлүүдийг санал болгож байна.
Хаягдал бохир ус цэвэрлэх гүйцэд боловсруулах цэвэрлэгээний технологиуд:
- Урьдчилсан цэвэрлэгээ - сараалж ба тунгаагуур
- Физик химийн цэвэрлэгээ - флокуляци ба флотац
- Биологийн цэврэлгээ - анаэробик ба аэробик (AECOMIXTM ба BIOCTOR)
- Гүн цэвэрлэгээ (элсний шүүлтүүр, нүүрсэн шүүлтүүр, мембранууд зэргүүд орно)
- Ариутгал халдваргүйжүүлэлт (озон, хэт ягаан туяа)
- Лаг боловсруулах төхөөрөмж
Nijhuis ухаалаг хяналтын үйлчилгээ, i-MONITORING болон Nijhuis i-SERVICES-ийн тусламжтайгаар ус цэвэршүүлэх байгууламжийн ашиглалтын зардлыг хамгийн бага хэмжээнд байлгах боломжтой.


Ундаа шар айраг, архи спиртийн үйлдвэрлэл
Nijhuis нь уг салбарт дэлхийн топ шингэн хүнсний үйлдвэрлэгчидтэй хамтран ажиллаж үйлдвэрийн бохир усыг боловсоруулан цэвэршүүлэх оновчтой шийдлүүдийг амжилттай хэрэгжүүлэн ажилласан арвин туршлагатай.
Давуу тал:
- Усны хэрэглээний зардлыг бууруулна
- Бохир усны нэмэлт төлбөрийн зардлыг бууруулна
- Байгаль орчинд үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулна (химийн бодисгүйгээр усыг боловсоруулан дахин ашиглах шийдэл)
- Бохир ус, хөргөлтийн ус, боловсруулсан усыг дахин ашиглана
- Эрчим хүч, дулаан, бордоо зэргийг сэргээнэ
- Nijhuis i-MONITORING & i-MAINTENANCE ашигласнаар цэвэрлэх байгууламжийн бүтээмж дээд цэгтээ хүрнэ
- Төслийн гүйцэтгэлийг хурдан хийх боломжит шийдлүүд - MODULUTIONS
Озон (O3) нь химийн бодис, ариутгалын бодисын нэмэлтгүйгээр бактери үүсэхээс сэргийлдэг. Озоны технологи нь хүчтэй исэлдүүлэх чадвартай бөгөөд хлороос 15-20 дахин түргэн үйлчилдэг. NOS Q болон NOS XL цуврал озоны үүсгүүрүүд нь орчны агаар ба цахилгаан эрчим хүчийг түүхий эд болгон ашигладаг аюулгүй, найдвартай ажиллагаатай байгаль орчинд ээлтэй технологи юм.
Дараах нэгдлүүдийн эсрэг озоныг хэрэглэнэ:
- Бактери, вирус
- Мөөгөнцөр болон шимэгчид
- Төмөр, манган хүнцэл
- Нитрит, сульфид
- Усны өнгөнд нөлөөлдөг ялзмаг бусад нэгдлүүд
- Нүүрс устөрөгчийн органик нэгдлүүд
Усанд ууссан бодисууд болон коллоидууд озоноор исэлдүүлсний дараа үл уусах мөн шүүгдэх чанартай болно.

Үйлдвэрлэлийн салбарууд
Холбоо барих
И-Мэйл хаяг
info@gfi.mn
wastewater.treatment.gfi.mn
Утас
+976 7011-3376
Хаяг байршил
ХУД-15, Чингисийн өргөн чөлөө-33/2 Режис Плэйс-705/706 Улаанбаатар-17011, Монгол Улс


