card

MBR бохир ус боловсруулах үйлдвэр, Стоунхенж

Стөунхэнж нь дэхийн 7 гайхамшгийн нэг ба жилд сая сая жуулчид уг чулуун хөшөөг үзэхээр очдог. Жуулчин хүлээж авах шинэ төвийн бохир ус боловсруулалт дээр Nijhuis 2013 оноос эхлэн өөрсдийн дэвшилтэт ухаалаг орчин үеийн шийдлийг нэвтрүүлэн ажиллаж байна. Мембран био реактор нь бохир усыг шууд байгальд шингээж болох боловсруулалтыг хийдэг ба ундны бус зориулалтаар хэрэглээнд ашиглаж болох юм. Зай талбай бага эзлэх байгаль орчны тогтвортой байдлыг хадгалж байгаа ухаалаг шийдэл юм.

2013 оны 12 сарын 18ны өдөр Английн үнэт зүйл хамгаалах газраас жуулчин хүлээж авах шинэ төв байгуулах төслийг эхлүүлэхээр 27 сая паундыг төсөвлөсөн юм. Жуулчин хүлээж авах шинэ төв нь үзвэрээс 1.6км зайтай ба уг дэлхийн хэмжээний гайхамшигт өвийг үзэхээр ирдэг сая, сая жуулчдад тохилог тав тухтай орчинг бүрдүүлэхээс гадна байгаль орчиндоо ээлтэй бүтээн байгуулалт юм. Винчи констракшин уг төслийг ерөнхий гүйцэтгэгч ба NIJHUIS нь туслан гүйцэтгэгчээр бохир ус цэвэрлэх байгууламжийг хийхээр шалгарсан юм. Бидний зүгээс өөрсдийн шалгарсан хэсэгт техник тоног төхөөрөмж нийлүүлэх, угсрах, суурилуулах, ашиглалтад оруулах үйл ажиллагааг хянах гэх зэрэг ажил үйлчилгээг хийсэн.

Цэвэрлэх байгууламж нь

Энэхүү төвийн ундны уснаас бусад усны хэрэглээг дахин ашигласан усаар хангах байсан тул маш өндөр төвшний боловсруулалтыг хийх болсон. Хөрсний усыг бохирдуулахгүйн тулд нитритийн төвшинг зохих төвшинд байлгахаар зохион бүтээв. Учир нь ундны усыг хөрсний уснаас авч хэрэглэхээр төлөвлөгдсөн байв.
Боловсруулалтын дараах усны үзүүлэлт:
·         ≤5мг/л BOD
·         ≤5мг/л TSS
·         5-11 pH
·         ≤50мг/л Nitrate NO3
·         ≤5мг/л ammonia
Шаардлага өндөр цогцолбор байсан тул, доорх бэрхшээлүүдтэй нүүр тулах болсон
Бэрхшээл 1: Богино хугацаанд хийж гүйцэтгэх гэрээтэй байв
Шийдэл: Урьдчилаад угсарсан зөөврийн тоног төхөөрөмж
Бэрхшээл 2: Дэлхийн үнэт өв тул газар доорх бүтээн байгуулалт хориотой байв
Шийдэл: Газар дээр шууд байрлуулах боломжтой контэйнэржүүлсэн төхөөрөмж
Бэрхшээл 3: Бохирын үнэргүй байхыг шаардав
Шийдэл: Өндөр битүүмжлэл бүхий танк
Бэрхшээл 4: Дуу чимээгүй байхыг шаардав
Шийдэл: Цахилгаан болон техникийн хэсгүүдийг акустик дуу намсгагчаар тоноглосон

Энэхүү төслийг богино хугацаанд өндөр шаардлага бүхий ажлыг амжилттай дуусгаж “Water Resource of the Year” шагналыг ”Water Industries Achievement Awards-2014” арга хэмжээнээс хүртсэн юм.

 

Санал болгох шийдлүүд

Үйлдвэрлэлийн салбар

Хүсэлт илгээх