Агаартай орчны биологийн цэвэрлэгээ
Агаартай орчны биологийн цэвэршүүлэх систем нь зохиомол агааржуулалттай нөхцөлд ажилладаг биологийн процесс бөгөөд энэхүү биологийн цэвэрлэгээгээр бохир усны органик бохирдолтыг бичил биетийн тусламжтайгаар эрдэсжүүлэн цэвэрлэнэ. Зохиомлоор хийгдсэн эдгээр байгууламжууд нь байгалийн аргаар цэвэрлэх байгууламжуудтай харьцуулбал бохир усыг нилээд эрчимтэй цэвэрлэхээс гадна эзлэхүүн бага шаарддаг. Хаягдал уснаас ХХХ, БХХ, умбуур бодисыг ус болон нүүрстөрөгчийн давхар исэл, шинэ биомасс болгон үр дүнтэй боловсруулдаг. Nijhuis-ийн мэргэжилтнүүд үйлчлүүлэгчдэд хамгийн бага өртөгтэй тогтвортой, цэвэрлэгээний аэробикийн процессийг зөв сонгох, төлөвлөх, угсрах, ашиглалтад оруулах арвин туршлага, ноу-хау эзэмшдэг.
Шаталсан багц биореактор / Sequencing Batch Reactor-SBR
SBR биореактор нь цэвэрлэгээний бүх модулиуд нь нэг багц реакторт багтсан бөгөөд ашиглахад хялбар уян хатан шийдэл юм. Модулиуд нь тунгаалт, агааржуулалт, лаг суллах шаталсан байдлаар ажиллах бөгөөд тасралтгүй биологийн BIOCTOR-CONTINUOUS харьцуулахад авсаархан зай талбай бага эзэлдэг. Агааржуулалтыг гадаргуугийн болон доод түвшинд агааржуулалтаар гүйцэтгэж болдог.
Мембраны биореактор / BIOCTOR-MBR
MBR биореактор нь идэвхт лагийг бохир уснаас мембран шүүлтүүрээр тасралтгүй ялгах бөгөөд мембран шүүрийг агааржуулалтын саванд эсвэл тусдаа мембран саванд байршуулан ашиглаж болдог. Мембран модуль нь агааржуулах санд идэвхт лагийн концентрацийг өндөр байлгаснаар реактороос гарах илүүдэл лагийн хэмжээг бууруулна. Мембраны материал химийн үйлчлэлд тэсвэртэй бат бөх, зай талбай бага эзэлдэг.
Бэхлэгдсэн биореактор / BIOCTOR-MBBR
MBBR биореактор нь бактерийг үр дүнтэй өсгөхийн тулд зөөвөрлөгч материалыг агуулдаг бөгөөд агааржуулалтын системтэй байдаг. Энэхүү шийдлийг ашиглахад хялбар бөгөөд шинэчлэх засвар үйлчилгээ хийх уян хатан боломжуудтай. Цэвэрлэгдсэн усны стандарт хязгаартай тохиолдолд хатуу хэсгийг арилгахын тулд флокуляци-флотацийн системийг оруулна.
Тасралтгүй биореактор / BIOCTOR-CONTINUOUS
Тасралтгүй биологийн биореактор нь уснаас лаг тунадасыг ялган цэвэршүүлэх шаардлагатай тунгаагуур эсвэл DAF (Dissolved Air Flotation Systems) бүхий ус ялгах систем юм. Уламжлалт тунгалагшуулагчтай харьцуулбал DAF-ийг лаг болон ус ялгахад ашигладаг тул биологийн реакторыг илүү нягт болгодог тул агааржуулалтын саванд агуулагдах бактерийн өндөр концентрацийг хадгалж, илүү сайн боловсруулалт хийгдэнэ. Агааржуулалттай болон агааржуулалтгүй савнаас бүрдэх уг систем нь бохир усны өндөр ачаалалд тохиромжтой. BIOCTOR-CONTINUOUS-ийг гадаргуу эсвэл доод агааржуулалтаар гүйцэтгэж болно.
Агааржуулалтын тоног төхөөрөмж / FLEX-AERATION
Биологийн цэвэрлэгээний байгууламжид FLEX-AERATION аэробик биологийн цэвэрлэгээнд зориулж гадаргуу ба ёроолын агааржуулалтын олон төрлийн шийдлийг санал болгодог бөгөөд ингэснээр уян хатан, захиалгаар хийсэн тохиргоог бид боловсруулж, хэрэгжүүлж байдаг. Гадаргуугийн агааржуулалтын хувьд бид бага хурдтай, өндөр хурдтай агааржуулагч санал болгодог. Доод агааржуулалтын хувьд хоолой, диск бүхий нарийн бөмбөлөг, том ширхэгтэй бөмбөлөг агааржуулалтын системийг санал болгож байна.