card

Сараалж / Screen

 

Сараалж нь бохир уснаас томоохон хог хаягдлыг ялган авах урьдчилсан цэвэрлэгээний зориулалттай байгууламж юм. Бохир усанд агуулагдах янз бүрийн найрлага бүхий уусдаггүй эрдсийн болон органик хольцууд бүхий хаягдлыг ялгаж авна. Цэвэрлэгээний явцад хүндрэл үүсэхээс сэргийлж, дараагийн шатлалын тоног төхөөрөмжүүдийг хамгаална.

Дараах төрлүүдийн сонголттой:

Aquarake NPS - Энэхүү сувгийн сараалж нь хог баригч бүслүүртэй ба тасралтгүй эргэлдэх хөдөлгөөнтэй. Уг төхөөрөмжийн хамуурт механизм нь шүүгдсэн хогоо сувгаас зөөж зайлуулдаг. Халуун усаар шүршиж цэвэрлэх автомат сойзоор тоноглогдсон байна.

Curved screen NZB - Муруй сараалжит уг тоног төхөөрөмжид бохир ус дээрээс доош чиглэлд урсах бөгөөд бутлах шигших хавтангийн тусламжтай уснаас хаягдлыг ялган авна. Уг сараалжид суурилсан даралтат хийн удирдлага бүхий систем нь хавтан болон гадаргууг бүрэн цэвэрлэнэ.

Rotary drum screen NTF - Эргэлдэх хөдөлгөөнт цилиндр сараалж NTF төрөл нь патентлагдсан загвар ба оролтын усыг шахах системээр тоноглогдсон бөгөөд эргэлдэх хөдөлгөөнт цоолсон цилиндрийн тусламжтай бохир усанд агуулагдах нарийн ширхэгтэй хог хаягдлыг бохир уснаас ялгана, халих стандарт системтэй.

Rotary drum screen NRF төрөл нь бохир усан дахь уусдаггүй эрдсийн бохирдолтыг ялгах эргэлдэх хөдөлгөөнт цилиндр хэлбэрийн сараалж юм. Уг сараалж нь өөрийгөө цэвэрлэх халих болон даралттай усаар шүрших системээр тоноглогдсон.

Rotary drum screen NDF төрөл нь нарийн ширхэгтэй хатуу хэсгийг зайлуулах усгүйжүүлэх зориулалттай тусгай даавуугаар хучигдсан, цоолсон цилиндр хэлбэрийн эргэлдэгч сараалж юм. Тодорхой хэрэглээнд тохиромжтой, жишээлбэл хатуу хэсгийг усгүйжүүлж шингэнээс ялгана.

 

Санал болгох шийдлүүд

Хүсэлт илгээх