card

Үнэ цэнэ бүхий 3н үе шаттай бохир ус

NIJHUIS нь Гана улсын Аккра мужийн 3н хотын бохир ус цэвэрлэх, боловсруулах консорциумын нэг хэсэг болон амжилттай ажиллаж байгаа. Уг төсөл нь Нидерланд болон Гана улсын төрийн бус байгууллагууд мөн хувийн хэвшлүүдийн хамтарч хэрэгжүүлж байгаа төсөл юм. Мөн олон нийтийн бие засах газруудыг барьж байгуулж байгаа ба ялгадас лаг зэрэг нь Nsawam, GA West болон GA Central 3н хотуудын цэвэрлэх байгууламжид цутгах байдлаар дэд бүтцийг барьж байгуулаад байна. Нийтдээ 300,000 хүний бохирыг цэвэрлэж дахин боловсруулах хүчин чадалтай ба үүнд Nsawam шоронгийн 8000 хүний бохир ч багтаж байгаа юм.

Энэхүү консорциум нь Нидерландын засгийн газрын WASH Window хөтөлбөрийн буцалтгүй тусламжийн хөнгөлөлттэй зээлээр хэрэгжиж байгаа амжилттай төсөл юм. Нидерландын аж үйлдвэрийн агентлаг уг төслийг амжилттай хөрөнгө оруулалт гэж үзэн зээл олгохыг зөвшөөрсөн юм. Уг бизнес төлөвлөгөө нь шаргуу хөдөлмөр болон оролцогч байгууллагуудын нягт ажиллагааны үр дүнд маш амжилттай хэрэгжсэн төсөл юм. Нийт 22 бизнес төслүүдээс шалгарч Нидерландын хамгийн шилдэг бизнес болж шалгарсан юм. 

NIJHUIS нь 2015-2019 оны хооронд уг 3н цэвэрлэх байгууламжийн загварчлал, барилгажилт мөн угсралт, үйл ажиллагааг хариуцаж ажилласан юм. Цэвэрлэгдсэн усыг газар тариаланд ашиглаж, гарсан лагыг биогаз болгон ашиглаж байна. Мөн боловсруулсан лаг нь бордоо болон худалдаалагдаж байна.

Цэвэрлэх байгууламжийн төсөл нь урьдчилсан шүүлтүүр, физик химийн цэвэрлэгээ болон SBR биологийн цэвэрлэгээнээс бүрдэж байгаа. Нийтийн бие засах газар болон шоронгийн бохир нь шууд цэвэрлэх байгууламжид цутгах ба айл өрхүүдийн бохирдол нь тусгай зөөвөрлөх машинаар цэвэрлэх байгууламжуудад хүргэгдэж байгаа. Уг төсөл бүтээн байгуулалтын зорилго нь далайд шууд хаягдаж байгаа бохирдолтыг цэвэрлэх боловсруулах үүгээрээ эрүүл аюулгүй орчин бүрдүүлэхэд оршиж байгаа юм.

 

Санал болгох шийдлүүд

Үйлдвэрлэлийн салбарууд

Хүсэлт илгээх