Бохир усыг био хий болон цэвэр ус болгох
Sharp’s brewery / Шарп шар айргийн үйлдвэрШарп шар айргийн үйлдвэр нь 1994 онд Англи улсын Корнвэл хотод үүсгэн байгуулагдсан. Үүсгэн байгуулагч Билл Шарп гэх эрхэм нь Хойд Корниш-д хамгийн чанартай дээд зэргийн шар айраг үйлдвэрлэх зорилготой байв. Жижиг хэмжээний шар айраг исгэгчээр долоо хоногт 500 аяга шар айраг үйлдвэрлэн зээлээ төлдөг үйлдвэр ийнхүү анхны алхмаа хийж байв. Өөрийн гэсэн исгэх технологи ашиглан чанартай орц найрлагаар өдгөө өөрийн гэсэн нэр хүндтэй брэнд үйлдвэрлэгч болжээ.
TM-UASB цэвэрлэх байгууламжийн боловсруулах технологи нь Их Британи улсын Зүүн өмнөд хэсэгт хамгийн анхных нь байв. NIJHUIS нь ерөнхий гүйцэтгэгчээр шалгарав. Уг цэвэрлэх байгууламж нь 8.750мг/л химийн бохирдолтой хоногт 300м3 усыг цэвэрлэхээр загварчлагдав.
Суурилуулалт
- Харилцагч: Шарп шар айргийн үйлдвэр
- Салбар: Шар айраг үйлдвэрлэл
- Байршил: Их Британи, Корнвал хот
- Бохир усны хэмжээ: хоногт 300м3
Шийдэл
Шар айраг исгэх үйлдвэрээс гарах хаягдал бохир ус нь дөрвөн үе шаттайгаар цэвэрлэгдэнэ. Эхлээд NZB төрлийн хүнхэр сараалж нь шар айраг исгэх явцаас үлдсэн үр тарианы шаарыг шүүх юм. Дараа нь анхан шатны флокуляци флотац (DAF) цэвэрлэгээ хийгдэж дараагийн шатны үндсэн цэвэрлэгээ болох AECOMIXTM-UASB усыг дамжуулна. Үндсэн цэвэрлэгээнд очихоос өмнө хатуу хог хаягдлыг маш сайн цэвэрлэсэн байна, энэ нь үндсэн цэвэрлэгээ явуулахад ямар нэг асуудал үүсгэхгүй байх ба бөглөрөө үүсэх гэх зэрэг болзошгүй эрсдэлийг бууруулна.
AECOMIXTM-UASB цэвэрлэх үйл явц нь агаар ашиглан усан дахь бичил бохирдлыг усны мандалруу хөөсрүүлэн давхарга үүсгэх юм. Уг давхарга доор бичил организмууд үржин исэлдэж метаны өндөр агууламж бүхий байгалийн хий үйлдвэрлэх ба уг байгалийн хийг хаягдал усны хоолойгоор гарахаас өмнө тусгай агаарын хоолойгоор гадагшлуулах юм.
Харилцагчийн давуу тал
- Төв цэвэрлэх байгууламжруу гаргадаг бохирдол 80 хувиар буурсан
- Байгалд орчинд ээлтэй үйлдвэр болсон
- Үйлдвэрийн хүчин чадал нэмэгдэв
- Хаягдал уснаас био хий гарган авч хэрэглээнд ашиглав
- NIJHUIS хэрэглээний мэдлэг туршлага