card

Бохир ус цэвэрлэх байгууламжийн түргэн шуурхай түрээсийн шийдэл

Marafiq Марафик
Марафик бол аж үйлдвэрийн хотууд болох Жубайл болон Яанбу-ийн бүх талын хэрэгцээг хангагч үйлдвэр юм. Энэ 2 хот нь хаант нутгийн эдийн засгийн хөгжилд гэрэл цацруулагч юм. Жубайл болон Яанбу хотууд нь маш амжилттайгаар гаднаас болон дотоодоос хөрөнгө оруулалт авч, аж үйлдвэрийн дэд бүтцийг нэмэгдүүлэн, бүтээгдэхүүн үйлдвэрлэлийн цар хүрээг тэлж байна. Мөн орон нутгийн иргэдийн ажил орлоготой болгож амьдрал ахуйд нь нэмэр болж байна.

Марафик нь олон янзын компаниуд болон нефть химийн үйлдвэрүүдээс хаягдал бохир усыг цуглуулдаг. Цуглуулсан хаягдал усаа боловсруулан цэвэрлэдэг. 2015 онд Марафик нь 2016 оны эхэн үеэр нэмэгдэх их хэмжээний бохир усыг түргэн шуурхай боловсруулах шийдлийн эрэлд гарав. Нэмэлт цэвэрлэх байгууламж 2016 оны нэг сард ажиллаж эхлэх шаардлагатай байсан энэ үед тэд NIJHUIS олж 2015 оны долдугаар сард гэрээ хийв. 


Суурилуулалт

Харилцагч: Марафик
Салбар: Нийтийн 
Байршил: Саудын Араб, аж үйлдвэрийн нэгдүгээр бүс
Хэмжээ: 20'000м3/өдөр

Гэрээний төрөл: Иж бүрэн түрээсийн шийдэл 
Нэмэлт үйлчилгээ: Загварчлал, төслийн удирдлага болон инженерчлэл, үйлдвэрлэл, хүргэлт, суурилуулалт болон сургалт
Шийдэл: Шахуурга насос, Flocculate (9x Nijhuis PFR 100S), Flotation (9x Nijhuis IPF 135), лаг боловсруулалт
Ухаалаг үйлчилгээ: Засвар үйлчилгээ болон хяналт 
Эхлэх хугацаа: 2016 оны нэгдүгээр сар 

Шийдэл
2015 оны долдугаар сард NIJHUIS нь иж бүрэн түрээсийн ажилд шалгарч гэрээ байгуулсан. 6н сарын хугацаанд бүх инженерчлэл, хангамж, угсралт, суурилуулалт, сургалт, бүрэн бүтэн ажиллагаа хийж гүйцэтгэсэн Nijhuis баг хамт олноор бахархаж байна. Гурван жилийн түрээсийн гэрээ хийгдсэн уг суурилуулалт нь 9 Flocculation units (PFR 100S), 9 Flotation Units (IPF 135), дозлогч болон цахилгаан түгээх систем бүхий 2 контейнер болон 3н агуулахаас бүрдэж байгаа юм. Нэмэлтээр хүлээж авах бохир ус цэвэрлэх байгууламж бэлэн болох ёстой байсан хугацаа буюу 2016 оны нэгдүгээр сард бүрэн хүчин чадлаараа ажиллаж байсан юм. Хэрэглэгчийн сонгосон үйлчилгээ болох Nijhuis i-Monitoring үйлчилгээ буюу алсаас хянах шийдэл нь түрээсийн хугацаа дуусах хүртэл ямар ч тасалдалгүй үүргээ сайн биелүүлжээ.

  • Түргэн шуурхай төслийн хүргэлт
  • Түрээсийн иж бүрэн систем
  • Системийг удирдах, хянах ухаалаг нэгтгэсэн хяналтууд
  • Nijhuis нь дотооддоо стандартчилагдсан бүтээгдэхүүн, үйлдвэрлэл
  • Ирээдүйд бэлэн

 

Case-Study-Marafiq_DIGITAL.pdf 

Санал болгох шийдлүүд

Үйлдвэрлэлийн салбар

Хүсэлт илгээх