card

Модульчилсан цэвэрлэх байгууламж

Хүрээлэн буй орчинд үзүүлж буй сөрөг нөлөөллийг бууруулах, хөдөлмөрийн бүтээмж, эрчим хүчний үр ашгийг хослуулсан тойрог эдийн засгийн /circular economy/ хүрээнд хийгдсэн тогтвортой байдлын зорилгоо тэнцвэржүүлэхийг эрмэлздэг компаниудад зориулан  Nijhuis MODULUTIONS үйлдвэрлэлийн дэд бүтцийн ашиглалтын хугацааг уртасгах, хөрөнгө оруулалтын нийт зардлыг бууруулахад туслах шийдэл юм. Модульчлагдсан цэвэрлэх байгууламжийн загвар нь контейнер болон металл рам бүхий хайрцагт суурилсан байх ба цэвэрлэх байгууламжийн барилга угсралтын хугацааг багасгаж, зардалыг хэмнэх шийдэл юм. 

Nijhuis MODULUTIONS-ийн стандарт модульчлагдсан загвар нь угсралтын хугацаа, барилгын ажил нь ердийн хийцтэй харьцуулахад зардал, шаардагдах орон зайг багасгасан. Мөн хөрсний болон суурийн физик шинж чанар хийцээс хамааран модулиудыг олон давхарлаж хувааж болох ба хөдөлгөөнт шинж чанараас шалтгаалан өргөтгөх, нүүлгэн шилжүүлэх давуу талтай.

Nijhuis MODULUTION-Boxframe шийдэл нь орчин үеийн модульчлагдсан шийдэл нь зай талбайг хэмнэх тул үйлдвэрийн зураг төсөл тоног төхөөрөмжтэй уялдуулан, барилга угсралтын ажлыг хялбаршуулж,  зардлыг багасгаж богино хугацаанд угсрах боломжийг олгодог. Энэхүү байгууламж нь бие даасан систем болон бүрэн хэмжээний үйлдвэрт тохиромжтой.

 

Давуу тал:

  • Барилга бүтээц болон суурилуулах ажлын хугацаа бага
  • Хаягдал усны бие даасан систем болон бүрэн хэмжээний үйлдвэр, технологид тохиромжтой
  • Модулиудыг өргөтгөх боломжтой
  • Контейнер, металл раманд суулгасан бүрэн угсармал
  • Нүүлгэн шилжүүлэх мөн түрээсийн зориулалтаар ашиглах боломжтой
  • Яаралтай төсөлд түргэн шуурхай хүргэх боломжтой

 

Nijhuis MODULUTIONS:

  • 10тн, 20тн, 30тн 40тн-ийн контейнерт суурилуулсан модуль
  • Түлхүүр хүлээлгэн өгөх зураг төслөөс эхлэн угсралт суурилуулалт хүртэл
  • Захиалгат систем, барилга, оффисын өнгө үзэмжид тохируулах боломжтой
  • Технологиос үл хамааран холбож, давхарлаж болно
  • Төвлөрсөн бус цахилгаан хяналтын систем i-CONTROL
  • Контейнер болон металл рам бүхий хайрцагт угсарч хийдэг
  • i-MONITORING, хяналтын үйлчилгээ, i-MAINTENANCE сервис үйлчилгээ
  • Эрчим хүчээр өөрийгөө хангаж, нарны эрчим хүч нэмж оруулах боломжтой
  • Хүрээт хайрцгийг сэндвич хавтан ба дээд бүрхүүлийн модулиудыг хялбархан холбож болно 

Хэрэглээ:

  • Бүрэн хэмжээний үйлдвэр 
  • Жижиглэн худалдаа, түгээлтийн төвүүд
  • Амралт, чөлөөт цагийн паркууд
  • Уул уурхайн үйл ажиллагаа
  • Аймаг сум, цэргийн хуаран 
  • Гамшгийн үеийн аврах ажиллагаа
  • Төлөвлөж буй хотууд (төвлөрсөн бус шийдэл)
  • Арга хэмжээ (наадам г.м.)

 

Product-Sheet-MODULUTIONS_DIGITAL.pdf

Санал болгох шийдлүүд

Хүсэлт илгээх