Агуйн шүүрэл, тослог усны боловсруулалт
Зүүн Өмнөд Азид хамгийн анхны шингэн гидрокарбон хадгалах агуулахыг Журон арлын Баняан Басин хотод газрын гадаргаас 130 метрийн гүнд барьжээ. Энэхүү том төсөл нь далайн гүнд 1470000м3 багтаамжтай 5 том чулуун агуйг ашиглаж хийсэн юм. Төслийн үндсэн гүйцэтгэгч нь HUYNDAI байсан ба туслан гүйцэтгэг болох Журон Рок компани нь цэвэрлэх байгууламжийн ажлыг NIJHUIS-тай хамтран хийхээр болов. Газрын гүнд чийглэг нөхцөлд цэвэрлэх байгууламжаа хийх байсан тул бүх материалыг зэвэрдэггүй ган SS304 стандарт хангасан бүтээгдэхүүнээр угсрав.
Гүний агуйн шүүрэл болон тосны хольцтой усыг цэвэрлэх, газрын хөрсөнд гарган боловсруулах, далайд шууд цутгах шаардлага хангасан цэвэрлэх байгууламж зохион бүтээж барьж байгуулах.
Төсөлд ашиглагдсан гол зүйлс:
- Лаг хусагч нь цуглуулах ханыг давж халихгүй байхаар хийгдэв
- Бүх хэсгүүдтэй холбоо сайн байхын тулд умбуурын хоолой ашиглав
- Өндөр хүчин чадалтай NPF 600HX
- Хэт ягаан туяаны халдваргүйжүүлэлт, ариутгал хийв
NIJHUIS баг хамт олон газрын тос боловсруулах өндөр, нарийн стандарт шаардлагыг бүрэн хангаж технологийн хамгийн сүүлийн үеийн шийдлийг амжилттай нэвтрүүлж ажиллав.