card

Бохир уснаас цэвэр ус болон био-хий Cedrob S.A.

Седроб бол мах боловсруулалтаар дэлхийд тэргүүлэгч үйлдвэрүүдийн нэг юм. Польш улсад байрлах уг үйлдвэр нь өөрийн тариалангийн талбай, үржүүлгийн байр, нядалгааны газар, боловсруулах үйлдвэр зэрэг мах махан бүтээгдэхүүн үйлдвэрлэх маш том бүтээн байгуулалт юм.

Седроб үйлдвэр нь өөрийгөө эрчим хүчээр хангахаар хичээж байна. Нядалгааны гурван том үйлдвэрт жилдээ 150сая тахиа, 900мянган галууны мах бэлтгэхээс гадна 160 сая өндгийг инкубаторт хийх ба 750мянган тонн тэжээл бэлтгэдэг. Nijhuis нь бохир ус цэвэрлэх байгууламж, био-хийн шийдэл, барилга угсралт, техник тоног төхөөрөмж угсралт, ашиглалт, сэлбэгийн ханган нийлүүлэлт гэх зэргээр хамтарч ажиллаж байна. Цэвэрлэх байгууламж нь нядалгааны газар болон мах боловсруулах үйлдвэрээс гарах олон төрлийн бохир ус боловсруулахаар загварчлагдав.
 

Суурилуулалт

  • Харилцагч: Седроб
  • Салбар: Тахиан ферм, мах боловсруулалт
  • Байршил: Польш улс, Чычанов хот
  • Бохир ус: 3000 м3/өдөр
  • Био-хий: 4000-5000 м3/өдөр
  • Дулаан: 26000 кВтц /өдөр

 

Nijhuis

  • Гэрээний төрөл: Ерөнхий гүйцэтгэгч, түлхүүр гардуулах
  • Үйлчилгээ: Загварчлал, төслийн менежмент болон инженерчлэл, үйлдвэрлэл, хүргэлт, угсралт, ашиглалт, шугам хоолой, цахилгаан холболт болон 3 сарын сургалт
  • Бохир усны шийдэлд: Шүүлтүүр  1x NRF 90/300, Хөвүүлэгч 1x PFR 140, Флотаци 1x IPF180, Денитрификаци, Агааржуулагч танк  BIOCTOR-CONTINUOUS, Лаг хөвүүлэгч 2x GDF
  • Био-хийн шийдэлд: Гидролизын танк, исэлдүүлэгч  2x AECOMIXTM-TAURUS, бойлэр, лаг усгүйжүүлэгч, хий хураагч болон шатаагч

Шийдэл

2009 онд Седробын бохир ус боловсруулах болон био-хийн үйлдвэр барих төслийн тендерт ялалт байгуулав. Цэвэрлэх байгууламж нь нядалгааны үйлдвэрээс гарах өөр, өөр төрлийн хаягдал усыг боловсруулан дахин ашиглах, био-хий үйлдвэрлэхээр загварчлагдав. Уг байгууламж нь Nijhuis-ын боловсруулалтын өргөн цар хүрээний олон арга техник ашиглан голын усанд цутгах стандартад нийцсэн боловсруулалт хийх юм.

Био-хийн үйлдвэр нь ерөнхий боловсруулах үйлдвэрийн салшгүй нэг хэсэг юм. Цэвэрлэх байгууламжаас гарах биологийн илүүдэлтэй лаг, анхан шатны боловсруулалтын DAF системээс гарах лаг, исэлдүүлэгчид исэлдсэн, урьдчилсан боловсруулалт хийгдсэн талбайн лаг зэргийг био-хийн үйлдвэрлэлд ашиглаж байна. Исэлдсэн лаг нь лаг усгүйжүүлэгч технологи ашиглан бордоо болж байна.

Исэлдүүлэгчид исэлдэж хүхэргүй болсон лаг нь хий хуримтлуулагчид орж 70%-иас илүүтэй өндөр чанартай байгалийн хий болох юм. Хуримтлагдсан хий нь дахин исэлдүүлэгч болон гидролиз танкт орж дулаан(эрчим хүч) болох юм. Уг байгууламж нь 2013 оны нэг сард ашиглалтад орсон юм.

Харилцагчийн давуу тал

  • Түлхүүр гардуулах нөхцөлтэй гэрээ
  • Голд цутгах боломжтой боловсруулалт
  • Бохир усыг 4000м3/өдөр био-хий болгох
  • Nijhuis-ийн мэргэшсэн шинжээч болон хэрэглээний мэдлэг туршлага
  • Үйлдвэрийн хэрэглээндээ эрчим хүч үйлдвэрлэл
  • Дэлхийн хэмжээнд хамгийн том боловсруулах үйлдвэрүүдийн нэг
  • Усны хомсдлыг багасгах
  • Эдийн засгийн өндөр хэмнэлттэй бизнес төсөл

Боловсруулалтын өргөтгөл – Ус дахин ашиглах

2019 оноос ус дахин ашиглах хувьсгал хийсэн өргөтгөл хийсэн ба энэ нь тогтвортой хөгжлийн зорилгуудад нийцэж байв. Одоогоор эхний хоёр шатны ус боловсруулах дахин ашиглах үйлдвэр нь дэлхийн хэмжээний томоохон аж үйлдвэрийн хаягдал ус боловсруулах бүтээн байгуулалт болоод байгаа юм. Өдөрт 8000м3 усыг голд цутгадаг байсан бол дахин боловсруулалт хийгдэн шувуун фермийн ундны ус болон боловсруулалтад ашиглаж байна.

Седроб группийн танилцуулга

Nijhuis уг танилцуулгад багтсан ба 7:49 хэсэгт гарах болно

https://www.youtube.com/watch?v=uFvl2s9YdLU&t=500s

Седроб ус дахин ашиглах байгууламж

Ган гачигт нэрвэгдэж байгаа Төв Европт болон Европын бусад орнууд яахын араггүй Седроб үйлдвэрийн ус дахин ашиглах тогтвортой хөгжлийн жишээг хүлээн зөвшөөрч байна. Ус бол тэдний үйл ажиллагааны чухал хүчин зүйл юм. Доорх бичлэгийг үзэж бид хэрхэн энэ төслийг хөгжүүлж харилцагчдын хүссэн шийдэл болон боломжтой хамгийн өндөр төвшинд хаягдал усыг үйлдвэрлэлд дахин ашиглаж, усны хомстлын хэрхэн бууруулж байгааг харж болно.

https://www.youtube.com/watch?v=tSvXkuhTo7I&t=61s

Case-Study-Cedrob DIGITAL.pdf

Санал болгох шийдлүүд

Үйлдвэрлэлийн салбарууд

Хүсэлт илгээх