card

Үйлдвэрийн болон хот суурингийн хаягдал уснаас ашиг

Египет, Сэйд боомтын төсөл нь 250 гаран аж үйлдвэрийн бохир усыг цуглуулж боловсруулан хэрэгцээний эрчим хүчээ үйлдвэрлэж байна. Мөн илүүдэл эрчим хүчээ зарж байгаа нь хаягдлыг ашиг орлого болгосон шийдэл юм.

NIJHUIS түлхүүр гардуулж өгөх нөхцөлтэй гэрээ хийн Сэйд боомтын аж үйлдвэрийн паркийн өдөрт 60000м3 хаягдал, бохир ус цэвэрлэх байгууламжийн ажлыг 2 хэсэгт хуваан хийхээр болов. Эхний хэсэг нь хоногт 35000м3 ус цэвэршүүлэх ба үлдсэн хэсэг нь 25000м3 ус цэвэрлэх хүчин чадалтай, тус хоёр дахь хэсэг нь 2019 оны 4 сараас ажиллаж эхлэх юм. Цэвэрлэх байгууламж нь стандартад нийцсэн боловсруулалт хийхээс гадна байж болох хамгийн өндөр хувиар эрчим хүч үйлдвэрлэх, нөхөн сэргээх үйлдэлтэйгээр загварчлагдав.

Суурилуулалт:

  • Салбар: Аж үйлдвэрийн бохир/ газрын тос, хийн хаягдал ус
  • Байршил: Египет улс, Сэйд боомтын аж үйлдвэрийн бүс

Ажил гүйцэтгэл:

  • Гэрээний төрөл: Загварчлал болон барилга угсралт
  • Нэмэлт үйлчилгээ: Загварчлал, төслийн менежмент болон инженерчлэл, үйлдвэрлэл, угсралт, хүргэлт, ашиглалтад оруулах

 

Шийдэл

Дэхийн хэмжээнд аж үйлдвэрийн нэгдсэн цэвэрлэх байгууламжийн эхний 10т орох бүтээн байгуулалт юм. Нийт 250 гаруй аж үйлдвэрийн хаягдал усыг цуглуулан боловсруулах хүчин чадалтай ба боловсруулалтын явцаас эрчим хүч гарган 100 хувь хэрэглээндээ ашиглаж байгаа. Мөн илүүдэл эрчим хүчийг зардаг байна. Энэ нь бүрэн утгаараа хаягдлыг ашиг болгож буй маш тод жишээ юм. Ашиглагдаж байгаа хими, физик, биологийн арга технологиуд нь NIJHUIS-ийн олон мянган харилцагч нарт чанараар шалгарсан бүтээгдэхүүн юм. Уг төсөл нь маш олон аж үйлдвэрийн асуудлыг шийдэж байгаль орчинд ээлтэй байдлаараа Египетийн засгийн газраас маш өндөр үнэлэмж аваад байгаа юм. Байгаль орчинд тулгамдаж байгаа асуудлыг маш ухаалаг, хэмнэлттэй, ашигтай байдлаар шийдэж өгсөн нь энэхүү байгууламжийн үнэ цэнийг өдрөөс өдөрт нэмэгдүүлж байна.

Харилцагчийн давуу тал

  • Богино хугацаанд ашигтай үйлдвэрлэлийг түлхүүр гардуулах нөхцөлтэй эхлүүлэв
  • Хэрэгцээний эрчим хүчээ үйлдвэрлэхээр загварчлагдав
  • Чанараар батлагдсан цэвэрлэх байгууламж
  • Үйлдвэрүүд болон оршин суугчдын харилцааг сайжруулан байгаль орчинд ээлтэй орчинг бүрдүүлэв.

 

Санал болгох шийдлүүд

Үйлдвэрлэлийн салбарууд

Хүсэлт илгээх