card

Бохир ус цэвэрлэгээ

Nijhuis нь 1904 онд байгуулагдсан бөгөөд дэлхийн өнцөг булан бүрд 4000 гаруй амжилттай хэрэгжүүлсэн төсөл, арвин туршлага, хэрэглээний ноу-хау эзэмшдэг. Бохир ус цэвэрлэх системийн цэвэрлэгээний схем, зураг төсөл боловсруулсан арвин туршлагатай.

Ахуйн болон үйлдвэрийн бохирдолтой ус цэвэрлэх

Хаягдал бохир усыг цэвэрлэх, дахин ашиглах, нөхөн сэргээх, эрчим хүчийг бий болгох, усыг халдваргүйжүүлэн, ариутгах дэвшилтэт  технологийг ашиглан, цэвэрлэх байгууламжийн угсралт суурилуулалт, ашиглалт, засвар үйлчилгээг үзүүлэхдээ. Мэдлэг туршлага , хэрэглээний ноу-хауг хослуулан хэрэглэгдэгчдэдээ хамгийн ойр байх зарчмын дагуу ажилладаг нь бидний үнэт зүйлсийн нэг юм.

Цэвэрлэх байгууламжийн овор хэмжээ, ашиглалтын задралыг багасгаж, хүрээлэн буй орчинд үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах, цэвэрлэгдсэн усыг дахин ашиглах боломжийг бүрдүүлэх шийдлүүдийг санал болгох бөгөөд үйлдвэрээс гарах хаягдал бохир усыг үйлдвэрийн төрөл бүрийн салбарт олон төрлийн зориулалтаар дахин ашиглах боломжтой.

  • Технологийн процесс үйл ажиллагаанд ус хангамжийн эргэлтийн систем ашиглах боломж
  • Бохир ус цэвэрлэгээний оновчтой цэвэрлэгээний аргыг сонгох
  • Технологийн дамжлагуудад хэрэглэх усны шаардлагыг боловсруулах
  • Хаягдал уснаас үнэт бодисыг ялган авах, усыг дахин эргүүлэн ашиглах зэрэг 

Бохир усны хэмжээ найрлага дахь бодисууд, тэдгээрийн агууламжаас хамааруулан  цэвэрлэгээний механик, физик - хими, биологийн аргуудыг ашиглан цэвэрлэнэ. Бохир усыг цэвэрлэх явцад уснаас ялгасан хаягдал, лаг тунадсыг аюулгүй болгох, эргүүлэн ашиглах хүрээлэн буй орчны бохирдолтыг бууруулах усны нөөц хамгаалах боломжит шийдлүүд санал болгоно.

Үйлдвэр болон ахуйн хэрэгцээнээс ялгарах бохир усыг нарийвчлан судалсны үндсэн дээр  тохирох цэвэрлэгээний технологи,техник эдийн засгийн үндэслэлийг боловсруулж, тендерийн тодорхойлолтыг бичих, тоног төхөөрөмж нийлүүлэх угсралт суурилуулалт,  ашиглалт горим   тохируулах ажлыг удирдан зохион байгуулж түлхүүр хүлээлгэн өгөх  заримын дагуу ажилладаг. 



 

Технологийн шийдлүүд

Хүсэлт илгээх