card

Бохир ус цэвэрлэх модульчилсон байгууламж

Умалат – Цэвэр бяслаг үйлдвэрлэгч

Умалат бол Москва хотын зүүн өмнөд хэсгийн Севск хотод байрлалтай үйлдвэр бөгөөд цэвэр бяслагаас гадна Кавказ, Итали маягийн моззрэлла үйлдвэрлэлээр сүүлийн үед тэргүүлж байна. NIJHUIS нь 6 долоо хоногийн хугацаанд цэвэрлэх байгууламжийг бүрэн бүтэн угсарч ажиллагаанд хүлээлгэн өгөв. Харилцагчаас олгосон хугацаа хэдий богино байсан ч бид цаг хугацааны давчуу байдалд авталгүй ажлаа бүрэн төгс хүлээлгэж өгдөг. Бид зөөврийн тоног төхөөрөмжийг өөрсдийн төв үйлдвэрт угсарч, бүх ажиллагаа хэвийн байгааг шалгаж үзсэний дараа тээвэрлэдэг. Шинэ цэвэрлэх байгууламж нь Умалат компанийн хөгжилд хүчтэй түлхэц болсон гэж үзэж байна.

 

Суурилуулалт  

  • Харилцагч: Умалат
  • Салбар: Сүүн бүтээгдэхүүн үйлдвэрлэл (цэвэр бяслаг)
  • Байршил: Орос улс, Севск хот

Нийлүүлэлтийн цар хүрээ

  • Гэрээний төрөл: Загварчлал, барилга угсралт
  • Нэмэлт үйлчилгээ: загварчлал, төслийн удирдлага болон инженерчлэл, үйлдвэрлэл хүргэлт, угсралт суурилуулалт
  • Шийдэл: Бүрэн зөөврийн(угсармал) цэвэрлэх байгууламж, шүүлтүүрийн систем, flocculation, flotation болон лаг усгүйжүүлэгч
  • Эхлэх огноо: 2017 оны есдүгээр сар

Шийдэл

Асаагаад ажиллуул (Plug and play) болон хурдан шуурхай зөөврийн шийдлийг үйлдвэрлэгч сонгосон нь маш зөв алхам байсан. Урьдаас бэлдсэн тоног төхөөрөмжүүд нь үйлдвэрлэлийн цаг хугацааг хэмнэж угсармал загвар нь барилга бүтээн байгуулалтын ажлыг ухаалаг шийдсэн юм. Иж бүрэн бүх угсралтыг бид заавал төв үйлдвэртээ угсарч ажиллуулж үйлдвэрлэл хүлээлгэн өгөх шаардлагыг хангаж байж харилцагчид даа хүлээлгэн өгдөг. Зөөврийн угсармал цэвэрлэх байгууламж нь шүүлтүүрийн хэсэг, flocculation, flotation болон лаг боловсруулагч машинаас бүтэх ба эдгээр нь 8 төмөр хүрээ бүхий хайрцгуудад багтаж цэвэрлэх үйл ажиллагааг явуулж байгаа юм. Уг байгууламж нь хоногт 700м3 ус цэвэрлэх чадамжтай ба үйлдвэр тэлэлт хийх бүрд дагаж тэлэлт хийх боломжтой байдлаа хийж гүйцэтгэв.

Орос улсын сүү сүүн бүтээгдэхүүн үйлдвэрлэлд шинэ стандарт тогтоов

Умалалт компанийн ерөнхий захирал Алексей Мартиненко нэгэн ярилцлагадаа “Манай шинэ цэвэрлэх байгууламж нь хувьсгал хийсэн бүтээн байгуулалт ба манай үйлдвэрийн хөгжлийг нэг шатаар ахиулсан юм. Энэхүү өндөр төвшний цэвэрлэх байгууламж нь нийт сүү, сүүн бүтээгдэхүүн үйлдвэрлэгч нарт шинэ стандарт тогтоож байгаа юм. Мөн манай шинэ цэвэрлэх байгууламж нь Орос орны оны шилэг эко үйлдвэр болсон баяртай байна” гэж хэлжээ. Бид NIJHUIS урьж авчран дараагийн шатны цэвэрлэх байгууламжийн өргөтгөлийн загвар, шийдлийн талаар хэлэлцэж байна.

 

 

Харилцагчид ирэх давуу тал

  • Асаагаад ажиллуул, хурдан шуурхай шийдэл
  • 6 долоо хоногийн дотор угсралт бүрэн хийгдэж ажиллахад бэлэн болсон
  • Байгаль орчин бохирдуулж байсан асуудалтайгаа нүүр тулан давж гарсан
  • Уламжлалт цэвэрлэх байгууламжийг бодвол барилга бүтээн байгуулалтын алдаа эрсдэлгүй
  •  Ирээдүйд нэмэгдэх бохир усны хэмжээг даган цэвэрлэх байгууламжийн хүчин чадлыг нэмэгдүүлж болно

 

 Case-Study-Umalat_DIGITAL.pdf 

Санал болгох шийдлүүд

Үйлдвэрлэлийн салбар

Хүсэлт илгээх