Тунгаагуур
Бохир усны бохирдлыг хүндийн хүчний нөлөөгөөр нь байгууламжийн ёроолд тунгааж, хөвөгч бохирдлыг гадаргуу дээгүүр хөвүүлж ялгана. Химийн бодис, энерги нэмэлгүйгээр, хаягдал усыг дахин ашиглах зорилгоор үнэт материалыг ялган авахад ашигладаг.
Дараах төрлүүдийн сонголттой:
Ялтаст тунгаагуур / Sedimentation NTB: Бохир усанд агуулагдах умбуур бодисыг тунгаах ялган авах зориулалттай олон үет ламелла тунгаагуур. Туналтын хугацааг нарийн тооцоолж хийн хавхлагаар тунадасыг зайлуулдаг.
Элс баригч / Sand separator NSS: Бохир усанд уусдаггүй эрдсийн бохирдлыг хүндийн хүчний үйлчлэлээр цэвэрлэх, флотацийн нэгжээс үүссэн элс тунадасыг автоматаар зайлуулж элс тунгаагуурт баяжуулж болно.
Тос баригч тунгаагуур / Oil & water separator CPI:
Бохир уснаас зарим нэг онцгой бохирдол, тухайлбал синтетик тослог, хүчил, механик хүнд хольц зэргийг тунгаахад зориулсан төхөөрөмж юм.
Олон үет модуль / Plate pack module - PPA: CPI-ийн загварт нэгтгэх боломжтой стандартчилагдсан модуль.
Тос ба ус тусгаарлагч / Oil & water separator CCS: Газрын тосоор бохирдсон урсгалаас тосыг салгах таталцлын хүчээр үйл ажиллагаа явуулдаг. Зэвэрдэггүй ган хэсгийг хоолойн хусах системээр угсардаг.